Эрдэмтэд коронавирусний халдварын ШИНЭ ШИНЖ ТЭМДГИЙГ тодорхойлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Сингапурын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний шинэ шинж тэмдгийг тодорхойлжээ. Тус улсын хэд хэдэн эмнэлэг, эрдэм шинжилгээний төвийн эмч, шинжээчдийн хийсэн судалгаа дүнд коронавирусээр халдварласан хүнд өндөр халуурах, тууралт өгөх зэрэг денге чичрэг өвчний шинж тэмдэг илрэх нь нэмэгдэж буйг тогтоожээ.

The Strait Times хэвлэлд мэдээлснээр, денге чичрэг өвчинд КОВИД-19 халдвар шиг ханиах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэггүй байна. Лабораторийн шинжилгээгээр чичрэг өвчин туссаныг илтгэх хуурамч дүн гарсан тохиолдол гарч байгаа гэнэ.

Судлаачдын хэлснээр, өдгөө шинэ төрлийн коронавирусний халдварыг маш оновчтой оношлох шаардлагатай байна. Учир нь буруу эмчлэх нь өвчтөн болох ойр орчмын хүмүүст аюултай гэж эрдэмтэд анхааруулжээ.

Сүүлийн үед Сингапурт эхлээд денге өвчний онош тавьж, өвчтөнүүдийн биеийн байдал дээрдэхгүй байсан тул дахин шинжилгээ авахад коронавирусний халдвар илэрч байсан хоёр тохиолдол гарчээ.

Энэ он гарснаас хойш Сингапур улсад 3.6 мянга гаруй хүн халуун орны денге өвчин тусжээ. Сүүлийн хоёр сард Индонезод 14.7 мянган хүн денге чичрэг өвчнөөр өвчилж, 94 хүн нас баржээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(192.82.76.20) 2020 оны 03 сарын 10

hallun orond bas huvirsan bhdaa

0  |  0
Top