Хятадын Фузянь мужид коронавирусний халдвартай байж магадгүй хэмээн тусгаарласан хүмүүсийн байрлаж байсан зочид буудал нурсан билээ. Урд хөршийн зүүн өмнөд мужийн уг зочид буудлын нурангид дарагдаж амиа алдсан хүний тоо 20 хүрсэн бол 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хятадын Онцгой байдлын газрын орлогч дарга Шан Юний мэдэгдсэнээр 10 хүн барилгын нуранги доор байгаа аж.
Буудлын барилгын нуранги доороос 61 хүнийг гаргаж авсны 20 нь нас барж, 41 хүн гэмтэлтэй байгаа гэнэ. Эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.