КОВИД-19 | Эдгэрээд гарсан өвчтөн тав хоногийн дараа нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт коронавирусээр оношлогдсон ч бүрэн эдгэрч эмнэлгээс гараад тав хоногийн дараа амьсгал хураасан тохиолдол гарчээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Унхань хотын харьяат Ли Лианг коронавирусээр оношлогдон эмнэлэгт хэвтжээ. Сар гаруйн хугацаанд хэвтсэний эцэст коронавирус нь бүрэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргасан байна. Түүнээс 10 гаруй төрлийн шинжилгээ авахад бүх шинжилгээгээр түүний хариу сөрөг гарч байсан аж.

Улмаар эмнэлгээс гараад тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 9-ний өдөр амьсгал хураасан тухай түүний эхнэр Ванг Мей “South China Morning Post” сонинд мэдэгджээ.

“Эмнэлгээс гараад хоёр хоногийн дараа бага зэрэг ханиалгаж байсан. Ердөө халуураагүй. Гэтэл яг тав дахь хоног дээрээ нас барчихлаа” гэж эхнэр Ванг Мей ярьсан байна.

Одоогоор үхлийн шалтгаан нь коронавирус мөн эсэх тухай ямар нэгэн мэдээлэл гараагүй ажээ. Эхнэр болох Ванг Мейг орон нутгийн эмнэлэгт 14 хоног хэвтүүлж, нарийн шинжилгээнд хамруулж байгаа аж.

Эх сурвалж: New York Post

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45(66.181.182.243) 2020 оны 03 сарын 12

Өвчин гэхэд хэцүү юм бна шүү

0  |  0
Top