“Оюутолгой” ХХК-ийн гурван ажилтан коронавирусний халдваргүй гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Коронавирус өвчний халдвар авсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн “Оюутолгой” ХХК-ийн гурван ажилтныг энэ сарын 10-нд кемпэд нь тусгаарласан. Тэднээс авсан шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Энэ талаар Өмнөговь аймгийн Онцгой комисс “Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан “Оюутолгой” компанийн гурван ажилтаны шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирус өвчний халдваргүй гарсан” гэдэг мэдээллийг ирүүллээ.

“Оюутолгой” ХХК-ийн гурван ажилтныг 14 хоногийн хугацаа дуустал кемпэд нь тусгаарлах юм.

Top