Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит /2020.03.13/ мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш Ковед 19 өвчнөөр халдварласан орны тоо нэмэгдэж, 132 оронд бүртгэгдлээ.
Африкийн орнуудад халдвар нэмж бүртгэгдсэн. Харин Япон, БНСУ-д халдвар буурах хандлагатай байна. Иран, Итали зэрэг европын орнуудад халдвар эрчимтэй нэмэгдлээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебреисус өчигдөр хийсэн мэдээлэлдээ Европ руу Ковед 19 өвчний халдвар эрчимтэй тархаж байна гэдгийг онцолсон. Өмнө нь дөрвөн зүйлд онцгой анхаарал хандуулж байсан бол анхаарах асуудлын тоог найм болгон нэмэгдүүллээ.
Халдварын үед бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, халдварын хүрээгээ бууруулах, нөхөн сэргээх, эмчлэх гэсэн найман чиглэлд ажиллах хэрэгтэй байна гэдгийг ДЭМБ мэдэгдэж байна. Байгууллага, хүн бүр өндөр хариуцлага байх үе ирсэн гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан” гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Халдварын тоо 7499 хүнээр нэмэгдсэн. Нийт 4955 хүн нас бараад байна. Шинээр таван улсад бүртгэгдсэн байна.
Хятад, БНСУ-д халдвар буурч байгаа. БНСУ-д гэхэд нас баралт бүртгэгдээгүй байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебреисус хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Коронавирусний халдвар онцлох сэдэв байгаа ч осол гэмтэл, бусад өвчлөлийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тасралтгүй хангаж ажилласаар байна. Коронавирусний халдвартай тэмцэхэд эмч нар цаг наргүй ажиллаж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж байна.
Аль ч улсад дэгдэлт тархах эрсдэлтэйг анхаарах ёстой. Нөгөө талдаа БНХАУ, БНСУ, Японд халдварыг яаж хянаж болдогийг харуулсан. Тиймээс халдварын хүрээг тэлэхгүй байх, хянах боломжтой” гэж мэдэгдсэн” гэв.
ШУУД ҮЗЭХ