УВС: Англи улсын иргэний биеийн байдал хэвийн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын 67 настай иргэн Энтони Дрейкийг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Ямаат уул гэдэг газар энэ сарын 10-ны өдөр тусгаарласан.

Мөн түүний жолооч, тогооч, орчуулагч нарыг тухайн газар тусгаарлаж, хяналтад авсан. Тэднээс авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Англи улсын иргэний бидийн байдал ямар байгаа талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Л.Отгонбилэгээс тодруулахад “Биеийн байдал нь хэвийн байгаа. Халуурах, ханиах шинж тэмдэг илрээгүй. Тэднийг 14 хоног тусгаарлаад дахин шинжилгээнд хамруулах ёстой” гэв.

Дахин шинжилгээгээр COVID-19 өвчний халдварын шинж тэмдэг илрээгүй нөхцөлд тусгаарлалтаас гаргах юм.

Top