Эрсдэлтэй орнуудаас ирсэн 750 гаруй иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам өчигдөр орой /2020.03.16/ албан ёсоор мэдээлсэн. Дээрх иргэдийн хоёр нь БНСУ-аас, нэг нь Герман улсаас энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирсэн иргэд юм.

Өнгөрсөн өдрүүдэд БНСУ, ОХУ, Япон, Герман зэрэг орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 750 гаруй иргэнийг нэг бүрчлэн тусгаарласан талаар Улсын Онцгой комисс /УОК/-оос мэдээллээ.

Улсын Онцгой комисс  “БНСУ-аас ирсэн хоёр иргэн, Франц улсаас ирсэн нэг иргэнээс  “Ковед – 19” халдвар илэрлээ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай 750 гаруй иргэнээ авч ирсэн. Вакум тээвэрлэлт хийж, нэг ч хүн үлдээлгүй тусгаарласан. Бид эрсдэлд 110 хоногийн турш бэлдэж мөн урьдчилан сэргийлж ажилласаар байна. Дэлхийн 160 улсад тархаад буй цар тахалыг давж гарахын төлөө Засгийн газар, УОК, ард иргэдийн эв эеийн хүчээр зүтгэж байна” гэлээ.

Дээрх 750 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.220) 2020 оны 03 сарын 17

Яагаад гаднаас ТАХАЛ АВЧИРААД байгаа юм бэ ? Энэ бодлогыг ойлгохгүй байна . ЯАГААД ЯАГААД ВЭ ?

0  |  0
Su ah(202.179.24.202) 2020 оны 03 сарын 17

Эрсдэлтэй орнуудаас хүн зөөвөрлөж ирэх нь вирус зөөвөрлөж ирэх эрсдэлийг дагуулж байна. Үүнийг л эрсдэл гээд байнаа найзуудаа

0  |  0
p(103.212.119.202) 2020 оны 03 сарын 17

zarim oron hilee 1 sar haaj bhad

0  |  0
Su ah(202.179.24.202) 2020 оны 03 сарын 17

Тусгаарлах хугацаа 14 хоног биш шүү 21 хоног шүү. Олон орон энэ хугацааг 14 гэж эндүүрснээс голомтлон тархал үүссэнийг мэдсэн биз дээ

1  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 03 сарын 17

Сургуулиудын хол хориог сунгах байхаа Засгийн газар хичээсээн хичээсэн Одоо хун бурийн хувийн хариуцлага чухал

1  |  0
Top