Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр /2020.03.17/ орой Монгол Улсын 257 иргэн эх орондоо ирсэн. Тэдний нэг нь Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч
Ч
Онцгой байдлын талаар тайлбарлаж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, халуун хэмжив. Хоёр удаа шинэ маск өгч, хуучин маскийг хураалаа. Ойролцоогоор хоёр цаг тутамд суудлын эргэн тойронд, шал дэвсгэрт ариутгал хийнэ. Ариутгал хийх цагаан хувцастай нь онгоцны үйлчлэгч нар болов уу гэж таамаглав. Яаж ч тэвчээд аргагүйн эрхэнд 00-ийн өрөөнд орлоо. Дээд зэргийн ариутгагджээ. Ээлжит нислэгийн үеийн бие засах өрөөнөөс хэдэн арав дахин цэвэрхэн. Нислэгийн турш амны хаалтаа авахгүй байхыг дотоод мэдээллээр сануулсаар байлаа. Маск ямар чухал вэ гээч! МИАТ-д баярлалаа.
Улаанбаатарт бүрэнхийгээр газардав. Мэргэжлийн байгууллагын шалгалт орж ирсэн. Халуун үзэж, эрүүл мэндийн хуудастай танилцав. Ааш ааль сайтай, сайхан харилцаж байна. Үзлэгийн үр дүнгээс шалтгаалж зорчигчдыг тусгаарлах байранд хуваарилав бололтой. Гэхдээ хэнийг хаашаа явуулж байгаагаа мэдэгдээгүй. Мэдэгдэх шаардлагагүй биз. Нэрийг нь дуудсан зорчигч онгоцноос бууж, автобусанд сууна. Иймэрхүү дэгийн дагуух ажиллагаа явагдаж, шөнийн 02:00 цагийн орчимд тусгаарлах байранд хүргэгдэж ирлээ. Монголчууд бол хүнд цаг үед нэгдэж чаддагийг би харлаа. Төрд тангараг өргөсөн албан хаагчид нь үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж байгаад огшлоо. Энхийн манаанд зогсож буй эгэлгүй баатруудаа хараад бахархлаа. Түмний төлөөх тэдний зүтгэл, сэтгэлд мөргөмүй” гэжээ.