ЭМЯ: БНХАУ-д өчигдрөөс хойш нэг ч нас баралт бүртгэгдээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.19/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Халдвар дэлхийн 166 оронд тархсан. Итали, Испани, Франц, Герман зэрэг улсуудад халдвар эрчимтэй тархаж байна. Харин БНХАУ-д 24 цагийн хугацаанд нэг ч нас баралт бүртгэгдээгүй. БНХАУ, Ухань хот коронавирус өвчний халдварыг бүрэн хяналтдаа авлаа гэдгээ мэдээлсэн.

ДЭМБ урьд шөнө хурлаа хийсэн. ДЭМБ “Эрсдэлгүй хүн гэж нэг ч байхгүй. Эрсдэл өндөр байгааг ойлгож, халдвар манай улсад тархах эрсдэл өндөр байна" гэж ойлгож, сэрэмжлэх хэрэгтэйг анхаарууллаа. Амны хаалтаа байнга зүүж, олон нийтийн газар явахгүй байхыг сануулж байна. Амны хаалтаа тогмол сольж хэрэглэх хэрэгтэйг анхааруулья. Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг явуулах нь эрсдэлийг нэмэгдүүлэх магадлал өндөр гэж үзэж байгаа” гэлээ.

Top