НЭМГ: Товчоонд ажиллаж буй резидент эмч нарыг татан буулгана

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 22

Коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт явуулах чиглэлээр АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байгаа билээ. Гэвч ирэх долоо хоногийн даваа гарагаас  резидент эмч нарыг товчоонуудад ажиллуулахгүй байх шийдвэрийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас /НЭМГ/ гаргасан байна. 

Энэ талаар НЭМГ-аас мэдэгдэл гаргажээ. 

НЭМГ мэдэгдэлдээ "Коронавируст COVID-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос нийт 185 орныг хамраад байна.

COVID-19 цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ. 

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна. Эдгээр резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) -Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон байгаа. 

Гэвч "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гарагаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатархүү(202.9.40.209) 2020 оны 03 сарын 22

Тангараг өргөсөн хүмүүс үү. Тийм бол тангарагаасаа няцсан гэж үзэж хатуу шийтгэл ноогдуулах хэрэгтэй. Танграгаасаа няцах байсан юм бол яах гэж эмч маягтай юм болсон юм

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 22

bas emnelgiin oyutnuudiig tataj ajilluulj baina

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 22

evropt ayultai osoj baina byh ulsuud zeregiin hychee, choloond suugaa emch emnelgiin ajiltanguudaa tataj zohion baiguulj baina shdee

0  |  0
Зочин(192.82.72.89) 2020 оны 03 сарын 22

Маск дулаан хувцасаар хангахгүй бнаа л гэж бичсэн бсан ш дээ. Бас заримд нь 20.0 төгрөгөө ч өгөөгүй гэж бна лээ. Наадуул чинь бас ар гэртэй хүмүүс. Ядаж хамгаалалтын хувцас маскаар нь хангаач

2  |  0
zochin(103.229.120.48) 2020 оны 03 сарын 22

Ийм бага мөнгө өгч ажиллуулж болохгүй ээ. Хандив их л өгөөд байх юм. Цалинг нь хангалттай өгөөч эмч нартаа

2  |  0
Зочин(64.119.18.13) 2020 оны 03 сарын 22

Ийм бага мөнгөөр, ийм хүнд нөхцөлд яаж ажиллахав дээ. Цалинг н 2 дахин нэмээч. Хандив зөндөө л орж ирсэн дэг.

1  |  0
zochin(202.9.46.23) 2020 оны 03 сарын 22

анагаахын оюутнуудыг дайчил

1  |  0
Zochin(78.153.199.85) 2020 оны 03 сарын 22

Эмч болж чадахгүй хүмүүс байна. Эд нарт мэргэжлийн үнэмлэхийн хэрэг байхгүй.

1  |  1
zochin(66.181.178.109) 2020 оны 03 сарын 22

setgeltey emch nar bolokhguy yum bayna daa

1  |  0
Top