Лионель Месси Барселон хотын эмнэлэгт нэг сая евро хандивлалаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Аргентин болон “Барселона” клубийн домог Лионель Месси Барселон хотын эмнэлэгт “ковид-19” вирустэй тэмцэхэд зориулж нэг сая евро хандивласан байна.

“Бидэнд олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тэр үүргийнхээ дагуу л би тодорхой хэмжээний мөнгө хандивлаж байгаа. Үүнтэй адилхан зүйлийг зөвхөн би ч бус бусад олон хүн хийх л байсан” гэж Лионель Месси ярьжээ.

Барселон хотын нэгдсэн эмнэлэг албан ёсны твиттер хуудастаа Лионель Мессид талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Одоогоор тус эмнэлэг вирусний эсрэг вакцин гаргаж, авах эмч, эмнэлгийн ажилтны цалин хангамжийг нэмэгдүүлэхэд ашиглана гэж зарлажээ.

 

 

Эх сурвалж: Goal

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mijid(103.26.194.138) 2020 оны 03 сарын 25

Eriin huih ymdaa. Getel manai unuu olip .delhiin oduud baataruud. Mun arliin undesnii buhuur mgl.n baataruud bologchid maani yavee? Biesuud zugeer bizdee?

0  |  0
Top