Туркийн сонирхогчдын боксын холбооноос ОУОХ-г хариуцлагагүй гэж буруутгалаа. Учир нь Европын бүсийн олимпын эрхийн тэмцээн Лондон хотод энэ сарын 14-нд эхлээд дөрөв хоногийн дараа коронавирусний халдварын улмаас гэнэт цуцлагдсан билээ. Энэ тэмцээнийг анхнаасаа явуулах ёсгүй байтал зохион байгуулснаар Туркийн боксын шигшээ багийн гурван боксчин коронавирусний халдвар авсан гэнэ.
Туркийн Сонирхогчдын боксын холбооны тэргүүн Эюп Гезгеч “Дэлхий даяараа коронавирустэй тэмцэж байгаа энэ үед спортын бараг бүх тэмцээн цуцлагдсан байсан. Гэтэл ОУОХ, Их Британийн Засгийн газраас Европын олимпын эрхийн тэмцээнийг явуулах шийдвэр гаргасан. Маш хариуцлагагүй явдал. Тэднээс болоод манай багийн гурван тамирчин коронавирусний халдвар авлаа” гэж мэдэгдсэн байна.
Одоо тус тэмцээнд оролцсон бүх тамирчин, шүүгч, албаны хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Истанбулд бгаа монголчууд дагаад маск зүүхгүй байвал өөрсдөө л хохирох нь бна шүү!Наад зөнгөр гарууд чинь бол өвчилж бж мэдрэх хүмүүс бнаа.
Туркууд өөрсдөө худлаа бааварлаад Маск ерөөсөө зүүхгүй бна лээ шүү дээ..Одоо бол маш олон хүнд халдсан бгаа!!!
Монголыг ядуу орон энэ өвчин зовлонгийн ард яаж гарнаа хилд нь тулаад ирж гж басамжилж байсан орон хха.