Хятад, Итали улсын дараагаар шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болоод байгаа Иран улсад байдал хүнд хэвээр байна.
Энэ хүнд хэцүү үед Ираны бөхчүүд тэмцлийн тэргүүн эгнээнд манлайлан явж байна.
Чөлөөт бөхийн алдарт одод болох Расул Хадем, Хасан Рахими, Комейл Гасеми нар өөрсдийн хөрөнгөөр Коронавирусний эсрэг сан байгуулж, эмнэгийн багаж, ариутгалын хэрэгсэл худалдаж аван, байдал хүнд байгаа хот, тосгодод өөрсдийн биеэр очиж, тараан өгч байна.
Олимпын аварга Расул Хадем, Комейл Гасеми хоёр хамгийн олон өвчтөнтэй Гилан мужид тусламжийн бараагаа хүргэсэн байна.
Иранд 32 мянган хүн халдвар авсны дотор 2016 оны олимпын аварга Хасан Язданигийн аав, дасгалжуулагч хоёр багтжээ.