Саяхны судалгаагаар чацаргана жимсгэнэд агуулагддаг сүүн хүчлийн бактери нь шинэ коронавирусын тархалтыг зогсоох боломжтой гэсэн судалгаа эмнэлгийн салбарынхны анхаарлыг татаж байна.
Ehwa Womans Их сургуулийн Анагаах ухааны төвийн судалгааны багийн мэдэгдсэнээр чацаргана жимсгэнээс гаргаж авсан пробиотик бактери олон тооны lactobacillus gasseri (L. gasseri) агуулдаг бөгөөд энэ нь шинэ коронавирус мутацид шаардлагатай энергийн эх үүсвэр болох пуриныг хамгаалж чадах ажээ. Судлаачдын бүлэг нь lactobacillus gasseri-г судлах явцдаа давсагны үрэвслийг үүсгэх цитокины үйл ажиллагааг саармагжуулдаг болохыг илрүүлжээ.
Урологийн тэнхимийн профессор Ён Ха-на тэргүүтэй судлаачид чацаргана жимс нь их хэмжээний ehstreptococcus, thermophilus, болон lactobacillus, rhamnosus агуулдаг болохыг тогтоосон бөгөөд эдгээр нь COVID-19 вирус ба ДОХ-ын вирусийн эсрэг уургийн идэвхжилд нөлөөлдөг байна. Мөн есөн антиоксидант, зургаан эрдэс бодис, 16 амин хүчлийг агуулдаг болохыг батлав.
Хятадын Тяньжинь хотын Нанкай их сургуулийн профессор Руан Жишоугаар ахлуулсан судалгааны баг COVID-19 нь Эбола болон ДОХ-ын вирусууд хүний биед ижил замаар мутацад ордог болохыг тогтоосон. Хятадын судалгааны багийнхны үзэж байгаагаар шинэ коронавирус нь хүний биед оршин тогтнохын тулд үзүүрт уураг /s protein/ үүсгэдэг ажээ.
Үзүүрт уураг /s protein/ уураг нь эсийн мембрантай холбоо тогтоож, нөхөн үржих энерги авах пурин рүү дайрдаг. Түүнчлэн Солонгос нь ДОХ-ын эмийг ашиглан уургийн гидролазын идэвхийг дарангуйлан COVID-19 өвчнийг эмчлэхээр өвчтөнд туршиж үзэхэд ДОХ-ын эмийг хэрэглэснээс хойш хэд хоногийн дараа шинж тэмдгүүд мэдэгдэхүйц сайжирсан.
Гачон их сургуулийн Ли Жил Я Хавдар, Чихрийн шижнийн хүрээлэнгийн профессор Жеон Гоо Бо "ургамлын гаралтай l.gasseri нь COVID - 19 вирусын тархалтаас үр дүнтэй сэргийлж чадна гэдэгт итгэж байна” гэжээ. Учир нь пуринийн идэвхжил нь ДОХ, гепатит, Эбола, COVID - 19 вирусын энергийн эх үүсвэр болоход нөлөөлдөг.
Эх сурвалж: http://www.koreabiomed.com/news
E-mail: shim531@docdocdoc.co.kr
Сэтгэгдэл ( 1 )
Түгээ