ТОЙМ | Айдас нэгтнүүд атгандаа багтах цагаар

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

-Өөрсдөө булшилчихсан ардчиллаа хэнээс, хэзээ, яаж аврах юм-

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжилж, олон улсын интерполд хүртэл хандаад байв. Гэтэл тэр “намайг хайх шаардлагагүй, би нүүр буруулаагүй, эх нутагтаа очно” гэдгээ өөрийн цахим хаягаар ам дүүрэн мэдэгдсэн. Яалаа ч гэж “Монголоо бодож сэрдэг” Ерөнхийлөгч асан маань эх орноосоо нүүр буруулах билээ, нисэн буугаад л ирлээ. Гэхдээ тэр ихээхэн айдастай ирэв бололтой.

Түүнийг эх орондоо газардах үед “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зам дагуу цэцэг барьсан иргэд угтаж, баяр хүргэх нь үүнийг илтгэнэ. Ардчиллын анхдагчдын нэг түүнд хөгжөөн дэмжигчид байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь зохион байгуулалтай гэдэг нь харагдаж, цэцэг барин угтагчид ёс төдий үйлдэл гүйцэлдүүлээд зам, замаа хөөв. Цэцэгтэй угталтын араас Улсын баатар Э.Бат-Үүл “1990 оны Элбэгээ хэвээрээ байна, тэр ардчиллаа аврахаар ирлээ” хэмээн цахим хуудаснаа жиргэж, олны анхааралд оруулахыг хичээлээ. Айдас нэгтэй хоёр нөхөр нэгнээ дэмжиж байгаа царай нь энэ байх. Аль эрт өөрсдөө булшилчихсан ардчиллыг хэнээс, хэрхэн, яаж аврах гээд байгааг ч ойлгох юм алга. Үнэн хэрэгтээ эд нар бүгдээрээ зайлж л байвал АН цэвэр бойжих боломжтой гэдгийг өнгөрөгч 30 жилийн үйл явдал нь харууллаа.

Түүнийг “Монголоо бодож сэрээд” газардахад цар тахлаас үүдэлтэйгээр 14 хоног тусгаарлав. Тахлын хорио дуусах мөчид дэмжигчид хэмээн нөхөд цонхон дор нь очиж, С.Цогтсайхан агсны “Хонхны дуу”-гаар эргэлт орууллаа. Анхдагчид шинэ зууны босгон дээр өөрсдийнхөө нөмөрт авчирч, өдгөө дийлэхээ болиод байгаа нөхөртөө сүрийг үзүүлж байгаа нь энэ “Хонхны дуу” бололтой. Чухам гудамжинд “Хонхны дуу” дуулаад амжилт олох эсэх нь эргэлзээтэй. Түүнээс ардчилсан нэр зүүсэн нөхөд унасан нэгнээ эргэх нь бүү хэл эргэж ноцдог сонин хүмүүс. Ерөөсөө 30 жил дундаа зодолдож, нэг нэгнээ татан унагаасан хүмүүс, өнөөдөр ч дундаа үзсээр байна. Гадагшаа дайтахгүй болохоор яаж өөдлөх билээ.  

 

Ц.Элбэгдоржийн айдас

УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан хүнд гомдох хүн байж таарна. Тэр өндөрлөгт ажилласан хүнд юу эс тохиолдоо аж. Тэдний нэг нь өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга бололтой. Ийн хардахын шалтгаан байна. Тэрээр Ерөнхийлөгч болсон даруйд Ц.Элбэгдоржид холбогдох 178 хуудас материалыг Прокурорын газарт яаран дааран хүргүүлсэн. Үнэн хэрэгтээ улсын Ерөнхийлөгчийн хувьд хөнгөдсөн болчимгүй л асуудал байсан. Ядахад өөрийг нь залж удирдаж байсан гэх З.Энхболдоороо өгүүлэхэд ч яадаг юм. Өөр олон ч тойрон хүрээлэгчид бий. Гэтэл Ерөнхийлөгч өөрийн биеэр хүргэж өгч байгаа процесс нь нэлээд тэвдсэн, хорссон хүний шинж гэж болохоор. Ц.Элбэгдоржийн хувьд “178 хуудас материалыг ард түмэнд ил болго” хэмээн хэвлэлээр агсам тавьсан ч мөрдөн байцаах, шалгах ажиллагааны явцад болохгүй байсан уу, яасан юм, чимээ намдсан.

Үйл явдлыг нэхэн хөөвөл олон зүйл байгаагаас хамгийн сүүлийн жишээг цухас дурдахаар тодорхой болно. Х.Баттулгыг 2016 оны УИХ-ын сонгуульд унаж ирсэн даруйд “Шинэ төмөр зам” төсөлтэй холбогдуулан шалгасан. Шалгахаас ч өөр аргагүй зүйл дурдаж байсан. Х.Баттулгыг сайдаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг цагдан хорьж, бас бус хүмүүсийг шалгасан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн данстай “Баянгол” зочид буудалд нэгжлэг хийж, баривчилж магадгүй нөхцөл байдал ч үүссэн. Ямартай ч тив, дэлхий, олимпын аварга бөхчүүд тэргүүнээ өмгөөлөн очсон нь тэвдсэний хэрэг болов уу. Үүнийг тухайн үед Х.Баттулга “Улс төрийн зорилготой Ц.Элбэгдоржийн ажиллагаа” гэдгийг хэлж байсан. Харин Ерөнхийлөгч асан маань өдгөөгийн Ерөнхийлөгчөө “Хулгайч” хэмээн ил тод хэлсэн. Өөрийг нь хулгайч гээд ч зогсохгүй “Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм” хэмээн мэдээлж байв. Шууд утгаараа өдгөө Ерөнхийлөгчтэй ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ хулгайч мэтээр дайрсан нь бий.

Өнөөдрийн хувьд Ц.Элбэгдорж хөл хорионоос гараад гэрийн хорионд шилжсэн байгаа. Энэ цаг хугацаа дуусахаар түүнийг АТГ-аас дуудаж байцаах нь лавтай. Чухам шууд хорьж цагдах учир шалтгаан байгаа эсэхийг мэдэх юм алга. Ямартай ч хоёр Ерөнхийлөгчийн дунд “Төмөр зам”, “Тавантолгой” гэсэн хаашаа ч хөдлөхгүй хоёр том бул хар чулуу байгааг нэг тийш болгох ажил өрнөх нь ойлгомжтой. Үүнээс гадна Ц.Элбэгдоржийг “Албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон” гэх зүйл ч дагалдах сураг бий. Ерөнхийлөгч байсан хүн үүнд тэгтлээ хутгалдахгүй ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувиар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэр “ОХУ-д байсан хувийг Монголд аваад ирсэн нь сайн хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлж байсныг тод санаж байна. Өрнөсөн явдлаас харахад хэрэг хийсэн ч, хийгээгүй ч шалгагдах учраас айдас дагуулахаас өөр аргагүй.

 

Э.Бат-Үүлийн айдас

Тэгвэл Ц.Элбэгдоржтой айдас нэгтгэн, хань татаж байгаа нөхөр бол Улсын баатар Э.Бат-Үүл. Тэрээр “З.Энхболдын нэрээ дэвшүүлсэн тойрогт өрсөлдөнө” хэмээн чичирч байгаагийн цаана том асуудал бий. Үүл баатрын хувьд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсон цагаас шахам хэвлэл мэдээллээр хараан зүхсэн, харлуулж, сүүлдээ шүүхэд хүртэл очсон. Ингэх томоос том шалтгаан байж дээ гэх хардлага цаг явах тусам лавширч байна. Энэ бүх харлуулах ажиллагааныхаа өнгийг ардчилал хэмээх цэнхэр өнгөөр будчихаад байсан болохоос биш цаана нь тэс өөр асуудал байсан болов уу. Өөрөөр хэлбэл, Үүл баатар ардчиллыг устгаж байгаа хүмүүстэй амь хамаагүй тэмцэж байгаа хувьсгалчийн дүрд сайтар тоглосон. Хэрэг өөр тийш эргэвэл анхдагчдыг барьж шалгалаа, Монголын ардчиллыг устгаж байна гэх зэргээр сэвэх санаархал ч цухалзана. Үүний гол дүр нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тийм дээ ч “Путинизмыг Монголд оруулж ирлээ, эргээд коммунист нийгэм рүү явж байна” гэх зэргээр зүхэж өгнө. Байн байн ардчилал ярьж, Ерөнхийлөгчид хаяглаад байдаг нь амьхандаа айдсаа амжилт болгох гэсэн л санаа бололтой. Нэг талаараа ах нар 2000-аад онд АН-ын шошготой их улс төрд хөл тавьж байсан Х.Баттулгадаа бойкот хийж байгаа санаа. Энэ бол улс төр хийж сурсан хүний башир арга.  

Түүний хүү болон бусад хүмүүст холбогдох хэрэг яах аргагүй шүүхийн шатанд байна. Магадгүй мухар хавцалд орж, түүнээс ардчилал нэрээр мултрах арга хайж эхэлсэн гэж харж болохоор. Дашрамд дурдахад, ардчилал нэрээр хөрөнгөжсөн, албан тушаалд очсон, хэргээс мултарсан гээд олон зүйл байдаг. Одоо ч ардчиллаа өөрсдөө дэвсэлж орхиод “Ардчиллаа аварна” хэмээх дүр эсгэгчид олон болсон. Үүнээс харвал ардчилал гээч зүйл нь сүүлийн 30 жилд “нохойд барьдаг мод” шиг л явж ирлээ. Одоо нэгэнт өөрөө дэвсээд орхисон ардчилал хэн нэгнийг аврах нь өнгөрсөн. Тиймээс тэр зовлон, айдас нэгтэй Ц.Элбэгдорждоо цахимаар дамжуулан ханд хаяад байгаа нь энэ. Түүнийгээ л хөөргөж байгаагаас газар авахгүй арга. 

Товчхон дурдахад өнөөдөр эцэслэн шийдээгүй ч түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга, нийслэлийн ЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 10 хүнд холбогдох хэрэг бий. Тэднийг Хөгжлийн банкны хөрөнгөөс албан тушаалаа урвуулан ашиглаж, үрэгдүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм. Хамгийн том асуудал нь Э.Бат-Үүл. Учир нь тэр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанид давуу эрх олгосон байж болзошгүй үйлдэл  гээд чамгүй ноцтой асуудал яригдаж л байна. Чухам хэрэг хаашаа шийдэхийг өнөөдөр тааварлашгүй. Ямартай ч Э.Бат-Үүл баатрын хийж байгаа улс төрд өөр өнгө харагдана.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.90) 2020 оны 04 сарын 28

АН-ын эрх барьж байх үед гарсан үнэ тогтворжуулах хөтөлбөр, юу юу ч билээ асар их хулгай луйвар нь сөхөгдөх гээд энэ хулгайчууд амиа тавих шахаж байна. Монголчууд минээ энэ сонгуулиар АН-ыг бүрмөсөн унагааж арчиж хаяхгүй бол аюултай хорт могойг шархдуулаад уурлуулаад орхисонтой адил аюултай. Уурласан хорт могой биднийг гадныхантай нийлж бүрмөсөн дуусгана шүү. Иймд АН-аас хэнийг ч бүү сонгогтун. АН-аас гарч бие даагчдыг ч мөн адил.

0  |  0
Нэгэн(64.119.22.68) 2020 оны 04 сарын 28

Үүл үйлээ дагаад Эбитэйгээ хөтлөлцөөд марш

0  |  0
?(202.9.47.6) 2020 оны 04 сарын 28

Энэ хоёр хулгайчид олон үг хэрэггүй ээ шууд алаха хэрэгтэй

0  |  0
Батхүү(202.126.89.66) 2020 оны 04 сарын 28

Харж л бай яваандаа дундаа орж таарах байх яагаад гэвэл бүгд хулгайч шүүдээ тийм учраас одоо тэмцэлээ зөв явуулж ил болсон хэргийг хүлээлгэх хэрэгтэй Онцолж хэлэхэд энэ өмгөөлөгч гэгч этгээдүүд нэг бишээ. Шүүх хуралд ирэхгүй хурлыг дураараа хойшлуулдаг явдлыг таслан зогсооё

0  |  0
Unshigch (31.164.60.21) 2020 оны 04 сарын 28

Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj

0  |  0
Unshigch (31.164.60.21) 2020 оны 04 сарын 28

Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi baisan ygeegyi guilgachin, aluurchin elbegdorj onoodor mongoliig byhleer ni zalgichihaad byaluurch booljij mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj baina.\nAlsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno doo omhii aluurchin elbegdorj.\nAluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avah bolno

0  |  0
zochin(202.126.89.219) 2020 оны 04 сарын 28

ene bat uul bilvv neg zonog ovgon yagaad baas tsarailaad bnaa no toi l bna daa

0  |  0
Залуу үе(202.9.47.12) 2020 оны 04 сарын 28

МАНГАСЫГ ДАРАХААР ЯВСАН БААТАРУУД ӨӨРӨӨ МАНГАС БОЛДОГ ҮЛГЭР ШИГ

0  |  0
irgen (64.119.22.181) 2020 оны 04 сарын 28

Бага байхдаа мангасын тухай үлгэр сонсдог байсан.Одоо тэр мангасыг биётээр нь үзэж бүхэл улсыг залгихыг харав.Элбэгдорж гэдэг энэ мангасыг дарах баатар хэзээ төрөх бол.

0  |  0
zochin(68.226.67.57) 2020 оны 04 сарын 28

Neg aidasiig n bicheegui orhigduulj ZORIG agsanii hereg Ene ch niguurtai daa

0  |  0
Зочин(202.9.47.19) 2020 оны 04 сарын 28

ЭЛБЭГДОРЖ БАЙЦААГДАЖ, ШАЛГАГДАЖ, ХОРИГДОЖ, ШҮҮГДЭЭД ИРЭХЭЭР МӨН Ч ОЛОН АЙМШИГТ ГЭМТ ХЭРЭГ НЬ УЛАМ ЦААШ ГҮНЗГИЙРЭН УХАГДАХ НЬ ТОДОРХОЙ. ТЭР ОЛОН ГЭМТ ХЭРЭГТ НЬ ШУДАРГААР ЯЛ ӨГВӨЛ ЛАВ Л ДАХИЖ НАРАНД ГАРЧ ИРЭХГҮЙ ГЭЦГЭЭДЭГ. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД Л ӨӨРИЙН ТОМИЛСОН ДОРЛИГЖАВ, ЦАГААН, ХУРЦ ГЭЭД ГАР ХӨЛНҮҮДЭЭРЭЭ ДЭЭРЭМ ТОНУУЛ, ЛУЙВАР БУЛААЛТЫГ ШУУД ГҮЙЦЭТГҮҮЛЭХ БОЛЖЭЭ. ОДОО ТЭР ДЭЭРЭМ ТОНУУЛЫГ НЬ ИЛЧЛЭЭД БАЙГАА ХАМАР ГАНБОЛД, АРИАНААГИЙН НӨХӨР БУЯНДОРЖ НАРЫГ ДЭЭРЭМДЭЖ ХӨРӨНГИЙГ НЬ БУЛААСАН ГЭМТ ХЭРЭГТ ЭЛБЭГДОРЖ, ДОРЛИГЖАВ, ХУРЦ НАР ОРООГҮЙ ГЭВЭЛ ХУЦ ГЭНЭ. ҮНЭНДЭЭ ТЭР БАТБОЛД САНДАГСҮРЭН ГЭГЧИД ХЭНЧ БИШ

1  |  0
Top