EXO хамтлагийн Чен аав боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Өмнөд Солонгосын EXO хамтлагийн гишүүн Чэн энэ оны нэгдүгээр сард сүйт бүсгүй нь бие давхар гэдгийг зарлаж, удахгүй хурим хийнэ гэдгээ мэдэгдсэн. Гэнэтийн энэ мэдээ уг нь баярт үйл явдал ч EXO хамтлагийн фэнүүдэд таалагдаагүй билээ.
 


Тус хамтлагийн зарим фэн “Чэн шүтэн бишрэгчдээ гомдоолоо. Тэр гэнэт мэдээлэл хийж, хамтлаг дотор үл ойлголцох байдал үүсгэлээ. EXO-гийн есөн жилийн хөдөлмөрийг үр дүнгүй болгож байна. Хамтлагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул түүнийг хөөхийг шаардаж байна” хэмээн эсэргүүцлийн жагсаал хүртэл хийж байв.

Харин энэ явдал коронавирусний халдварын улмаас олны анхаарлаас холдсон юм.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд өнөөдөр бичсэнээр Чений сүйт бүсгүй энэ сарын 29-нд Сөүл хотын нэгэн эмнэлэгт охин төрүүлсэн байна. Фэнүүд нь дургүйцэж байгаа тул Чен баярт мэдээгээ нийтэд зарлаагүй гэнэ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.217.152) 2021 оны 12 сарын 06

Sain aav bolno ene zaluu

0  |  1
Зочин (66.181.185.97) 2020 оны 05 сарын 01

Хүнийг өөрийнхөөрөө байхыг нь хүртэл үзэн яддаг тэнэг фэнүүд. Амьдралд ирсэн болохоор аав болж аз жаргал, баяр баяслыг мэдрэх эрхтэй ш дээ.

1  |  0
Tuyana(188.155.210.90) 2020 оны 05 сарын 01

orovdmoor yumaa te

1  |  0
Top