Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.18/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон салбар лабораториудад хийсэн шинжилгээгээр Орхон аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан нэг иргэнээс тус тус халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт батлагдсан тохиолдол 140 боллоо" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Bugd hurdan edgereerei, Manai emch nar mundag shuu.