Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 24

Шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас /2020.05.24/ ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-тйн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 23-нд нийтдээ 66 шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. 19 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна. Өнөөдөр хоёр оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн хяналт руу шилжлээ. Яг одоогийн байдлаар Монгол Улсад 141 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн эдгэрч, одоо 109 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа иргэдийн 85 иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй байгаа. 

Энэ дашрамд сануулахад улс орон даяар дархлаажуулалтын 10 хоног явагдаж байна. Бусад оронд улаан бурхны өвчлөл нэмэгдэж, дэгдэлттэй байгаа. Тийм учраас товлолт дархлаажуулалт явагдаж байгаа цаг үед дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top