[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хурдан турахад туслах ТАВАН витамин

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Бие организмд шаардлагатай витамин дутагдах нь турахад саад болдгийг та мэдэх үү? Илүүдэл жингээсээ хурдан ангижрахад туслах таван витаминыг мэргэжилтнүүд нэрлэжээ. Уншигч та эдгээр витаминыг хоол хүнсээрээ дамжуулан авч байх ёстой.


Витамин А

Витамин А нь элэг, үхрийн мах, гахайн мах, загас, тахианы өндөгний шар, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тосонд ихээр агуулагдана. Мөн цэвэр байгалийн жимснүүд болох улаан лооль, лууван, тоор, чангаанз, улаан перец, хулуунд бий.

Кальц

Кальц нь турах гэж байгаа хүмүүсийн сайн найз. Кальцийн сайн эх үүсвэр нь сүүн бүтээгдэхүүнүүд.

Хром

Хром нь бодисын солилцоонд идэвхтэй нөлөөлнө. Бразил самар, ойн самар, бор будаа, сонгино, төмс, цэцэгт байцаа, өнгөт болон брюссель байцаа, далайн загасанд хром ихээр агуулагдана.

Витамин В

В-гийн төрлийн витаминуудын В1, В6, В12 нь танд турахад тусална. мах, элэг, талх, загас, далайн бүтээгдэхүүнүүд, өндөгний шард эдгээр витамин ихээр агуулагдана.

Кали

Гадил, самар, бууцай, үхрийн нүдийг хоолондоо хэрэглэ. Калийн хэрэглээгээ нөхөж байх нь огцом турахад целлюлит үүсэхээс ч сэргийлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top