[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Нэрс жимс хэрэглэх дөрвөн шалтгаан

2020 оны 05 сарын 27

Илчлэг бага, шим тэжээл өндөртэй хоол хүнсний жагсаалтад ордог нэрс жимсийг хэрэглэх дөрвөн шалтгааныг нэрлэе. 100 гр нэрсэнд 57 ккал илчгэг, 14 гр эслэг агуулагддаг бөгөөд өөх тосны агууламжгүй.


Дархлааг дэмжинэ

А, С, В-6 амин дэмүүдийн агууламж өндөртэй энэ жимс нь таны дархлааг дэмжиж, илүүдэл жингээсээ салахад тусална.

Залуужна

Нэрс нь эрүүлжүүлэх, залуужуулах, урт наслуулах бүрэн үйлчлэлтэй. Эсийн гэмтлээс хамгаалж, цусан дахь өөх тосыг багасгаж, илүүдэл жинг бууруулах үйлдэл нь судалгаагаар батлагдсан.

Мөөгөнцөр тусахгүй

Нэрс жимсэнд агуулагддаг хүчил нь мөөгөнцрийн эсрэг үйлчлэлтэй. Судлаачдын тогтоосноор бөөр, шээсний замын мөөгөнцрийг үүсгэдэг эсийн үйлдлийг дээрх хүчил дарангуйлдаг байна.

Энергийн эх үүсвэр

Эд эсэд бодисын солилцоо явагдах энергийн эх үүсвэрийг хоол хүнснээс авдаг бидэнд нэрсэнд агуулагдах бодис маш тустай. Мөн чихрийн шижингээс ч сэргийлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top