Хоёр Солонгос харилцаа холбоогоо ЗОГСООЛОО

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

БНАСАУ Өмнөд Солонгостой харилцаа холбооны бүх шугамаа хааж байгаагаа мэдэгджээ.

Пеньян Сөүлтэй хэлэлцээрийн ширээний ард хэлэлцэх юу ч байхгүй гэсэн байна. Энэ талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлжээ.

Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосын удирдлагуудтай хэлэлцэх нь цаг хугацаа авч, өдөөн хатгасан зүйл нь зөвхөн урам хугарахад хүргэнэ гэжээ. Хойд Солонгост энэ сарын 8-нд БНСУ-тай харилцаа тогтоох хэлтсийн ажлыг хянах хуралдаан болсон байна. Хуралдаанд оролцогчид эхний ээлжид Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа холбооны бүх шугамыг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ.

Тэрчлэн мэдэгдэлд Пеньян Сөүлтэй харилцаа холбоогоо энэ сарын 9-ний буюу өнөөдрийн 12:00 цагаас зогсооно гэжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг хилийн бүс дэх цэрэггүй бүсэд Хойд Солонгосын зүгээс гал нээсэн гэж мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top