Сүүлийн үед амиа хорлолт ихсэх хандлагатай болжээ. Манай улсад 10-35 насны иргэдийн 50 хувиас дээш нь ямар нэг байдлаар байнгын сэтгэл гутралд автдаг байна. Гэрийнхээ цонхоор нялх хүүхдээ тэврээд үсэрсэн эмэгтэй, Гэмтлийн эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон эрэгтэй гээд амиа хорлосон хэргүүд ар араасаа гарсан. Нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа амиа хорлолтын талаар Сэтгэл судлаач Ж.Үйлстээс тодрууллаа.
-Хүмүүс ихэвчлэн өсвөр насныхан амиа хорлодог гэж боддог. Гэтэл сүүлийн жилүүдэд амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна. Яагаад гэдгийг тайлбарлавал?
-ДЭМБ-аас хийсэн судалгаагаар манай улс амиа хорлолтоороо гуравдугаар байранд орсон. Харин Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн судалгаагаар 20-30 насны хүмүүсийн амиа хорлолт их байна гэж үзсэн. Жилдээ манай улсад 343 хүн амиа хорлодог гэсэн тоон судалгаа байгаа. Хүйсийн баримжаагаар авч үзвэл зургаан хоног тутам нэг эмэгтэй амиа хорлодог бол өдөрт нэг эрэгтэй амиа хорлодог. Үүнээс авч үзвэл эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт эмэгтэй хүмүүсээс их байна. Насжилтаар авч үзэх юм бол 30-35 насны хүмүүс ихэвчлэн амиа хорлодог энэ тоо дээшээ 12, мөн доошоо 12-оор өгсөж, уруудах хандлага ажиглагддаг.
-Монгол улс амиа хорлолтын түвшнээрээ дэлхийд гуравт бичигдсэн гэж байна. Ер нь амиа хорлох хүмүүсийн сэдэл ямар, ямар хүчин зүйлээс шалтгаалж байна вэ?
-Амиа хорлолтын эрсдэлийн үнэлгээ гэж байдаг. Амиа хорлохыг оролдох, завдах, эхнэрээсээ салахгүйн тулд өөрийгөө гэмтээх гэх мэт шалтгаанууд ордог. Мөн хүмүүс амиа хорлолтыг өөрийгөө бусдаас хамгаалах зэвсэг гэж хардаг нь буруу ойлголт юм. Удаан хугацаанд үргэлжилсэн сэтгэл гутрал дээр нэмж сэтгэл цочирдох ямар нэгэн үйл явдал болсноор амиа хорлох эрсдэл нь өндөр болдог. Хүйсийн талаас нь авч үзэх юм бол эрэгтэй хүмүүсийн амиа хорлох нь их байгаа нь монгол эрэгтэйчүүдийн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, гадагшлуулах зан үйлд суралцаагүйгээс болдог. Дотроо бодож явдаг зүйлээ эсэргүүцэж, дургүй байгаа бугшсан сэтгэл хөдлөлүүд нь эцэстээ тулахаараа амиа хорлоход хүргэдэг. Мөн нийгмийн амьдрал, гэр орны асуудал, ачаалалд бухимдаж ирээдүйдээ итгэлгүй болох, сэтгэл гутрах үзэгдэл нэмэгдсэн. Эмэгтэйчүүдийн амиа хорлолтыг авч үзэхэд манай монгол эмэгтэйчүүд ойрхон төрж, олон хүүхэдтэй болж байна. Олон удаагийн төрөлт нь жирэмсний хямрал, төрсний дараах сэтгэл гутрал үүсгэдэг. Энэ асуудлуудаа шийдэхгүй байх, дээрээс нь гэр бүлд нь ямар нэгэн хүнд өвчтэй хүн байх эсвэл сэтгэл санааны асуудалтай, асаргааны хүн, архинд донтох хэлбэрийн эмгэгтэй хүн удаан хугацаанд хамт байх зэрэг нь хажууд байгаа хүндээ нөлөөлж эхэлдэг. Үүнийг сэтгэл зүйд давхар хамаарал гэдэг. Тэгэхээр энэ нь тухайн хүнийг сэтгэл гутралд оруулах, эсвэл ямар нэгэн айдас түгшүүртэй байхад нөлөөлдөг.
-Иргэдэд сэтгэл зүй, сэтгэл судлалын талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг. Амиа хорлохыг завдсан хүмүүс сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авах нь эдгэрэх, хэвийн амьдралдаа буцаж ороход ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Амиа хорлох үйл явдлыг монголчуудын хувьд эергээр хүлээн авч чаддаггүй. Ерөнхийдөө сэтгэлийн хатгүй байх эсвэл сул дорой, арчаагүй байснаараа амиа хорлох гэлээ гэх мэтээр амиа хорлох гэсэн хүмүүсийг нийтээрээ буруутгах хандлага ажиглагддаг. Үүнээс үүдээд амиа хорлох гэсэн хүн өөрийгөө буруутгах, дараа дараагийнхаа үйл явдлыг даван туулахад хүндрэл үүсдэг. Тэгэхээр зайлшгүй тэр хүн болон гэр бүлийнхэн нь зөвлөгөө авах хэрэгтэй. Сэтгэл гутрал, сэтгэл цочирдол хоёр нийлэхээрээ амиа хорлох гол шалтгаан болдог. Гэнэтийн шийдвэрээр амиа хорлох нь элбэг. Удаан хугацаанд бодож төлөвлөх нь бага байдаг. Үхлийн тухай бодоод л байвал та сэтгэл гутралтай байна гэсэн үг. Тиймээс сэтгэл зүйч дээр очоод мэргэжлийн үүднээс зөвлөгөө аваад эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Сэтгэл цочирдол, сэтгэл гутралын хувьд зан үйлийг засах, ярилцах аргыг голчилж хэрэглэдэг. Эцэст нь хэлэхэд аливаа зүйлд заавал гарц, боломж гэж байдаг шүү.
Г.БААСАНСҮРЭН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Үнэхээр өмхий хужаагийн хортой хүнсээр хавдар оноштойгоор өчнөөн хүн нас бардаг дагаад бүх зүйл нь хар хятадын хараат эдийн засаг нил хужаа би амьсгалж чадахгүй бөөлжис хүрээд өмхий хар гаминтай алалцаад дуусах цаг Монголчууд бидэнд ирсэн өөр сонголтгүй үгүй бол гамин бидний газрыг булааж устгах болно эхлээд эрлийз хужаа эба батүүлээс ял асууж хужаа баярцогтыг цавчиж хар толгойг нь хага бяцлая дараа нь хужаа ганболд энхсайхан эднийг устгая манайхан бидний сайхан улс хар ялаа гамингаар дүүрлээ яана даа бурхан минь.
Guie nziin maan nuxur suulrch bgd exnerte barigdchd ,/uxmr bn/yvmr bn gd suid blsn. Tgd yvxiin bluu gsn yvdguie xamaatangiin yelteige xuuxdt blj alban yosr salaagui murtlu tsug amidrdg blsn gsn. Exner xatuu chand xun blxr ter chigtn xayasnda. Ter nuxur zamiin kompani erunxi zaxiral xunlde. Sonin yum bdiin bnle.
Монгол эрчүүд цөөрөөд байвал урд зүгийн эрчүүдэд бас энд байгаа эрлийзүүдэд ашигтай биз төр засаг нь хүртэл монгол эрчүүдэд халгаатай болсон цаг даа үлдсэн эмэгтэйчүүдийг өнгө мөнгөөр элий балай болгохоо сайн мэднэ эцэст нь монгол газар урд зүгийн эзэмшил дуусаа
Амиа хорлогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг гэж сонссон маань худлаа болж таарлаа. Новшийн эрчүүд амиа хорлодог юм байна.
Hujaanuud mongolchuudig dalduur ustgaj bnda,bank,uls tur,ediin zasag buh yum ni hujaadin gart
1990 onoos umnu komnistuud darga baihad neg ail 5 - 15 huuhedtei baisan bugdeeree yaduu ulsuj baisan gesen. Odoogiihoos 10 dahin olon hun amia horloj uhej baisan baihdaa. um maanii badma hum.