АНУ Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийг хүсэв

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

АНУ-ын БНАСАУ-ын асуудлаарх тусгай төлөөлөгч Стивен Бигэн болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргааны үндэсний аюулгүй байдлын газрын дарга Со Хун нар Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээх арга замын талаар ярилцжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр Сөүлд болсон дээрх яриа Солонгосын хойгийн тогтворгүй байдлыг зөөлрүүлэх, хоёр Солонгосын хоорондын харилцаанд үүссэн асуудлаас гарах хувилбарын талаар хэлэлцэхэд оршжээ.

АНУ-ын төлөөлөгч тус улс БНАСАУ-тай цөмийн асуудлаарх хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгааг илэрхийлсэн байна.

Тэгвэл үүний өмнө Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч Цой Сон Хи Пеньян Вашингтонтой яриа хэлэлцээгээ сэргээх шаардлагатай гэж үзэхгүй байна хэмээн мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top