Хойд Солонгосын шинэ Ерөнхий сайдыг томилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдаар Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Док Хун томилогджээ. Тус улсын цахилгаан мэдээний агентлагаас мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг хийж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн БНАСАУ коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас Өмнөд Солонгостой залгаа хилийн Кэсон хотод тогтоосон байсан хөл хорионы дэглэмээ цуцалжээ.

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн сарын сүүлчээр БНСУ-аас хууль бусаар хил давсан этгээд коронавирусний халдвар байж болзошгүй шинж тэмдэгтэй өвдсөн талаар мэдэгдсэн юм. Үүний дараа долоодугаар сарын 24-нөөс хөл хорионы чанга дэглэм тогтоож, коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

Хойд Солонгост халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.94) 2020 оны 08 сарын 15

Хаалттай оронд нэг ч халдвар бүртгэглээгүй нь вирусыг дэлхий дахинд албаар тараасан нь батлагдаж байна. Үүнд Хятад Америк 2 буруутай.

0  |  0
Top