УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар өнгөрсөн долоо хоногийн даваа /2020.08.17/ гарагт нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт өндөрлүүлнэ.
Шинэ парлалентын анхны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг үеийн шаардлагатай есөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнийлөгчийн хоригийн хүлээж авсан зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бол энэ долоо хоногт төсөвт тодотгол хийнэ. Түүнчлэн ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах юм.
Тухайлбал,
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах/;
- Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах/;
- “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцэслэн батлах/; зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ЮУН ХААХ ТУХАЙ ЯРИАД БАЙНА АА ??????????????ТА НАР ХОЙР ХООЛГҮЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ....