БАЙНГЫН ХОРОО: Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Учрал даргаллаа.

Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Тиймээс тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар тус байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар боллоо.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top