Хөл хориог сунгах асуудлаар Улсын Онцгой комисс хуралдаж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.08.25/ 10:00 цагт Шадар сайдын өрөөнд товлосон билээ. Тэгвэл дөнгөж сая Шадар сайд Я.Содбаатарын өрөөнд Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан эхэллээ. 

Энэ удаагийн хуралдаанаар ирэх долоо хоногийн даваа /2020.08.31/ гарагт дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн цар тахлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөөд байна. 

Харин Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм. Хуралдааныг 12:00 цагт Төрийн ордонд товлоод байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(66.181.178.76) 2020 оны 08 сарын 25

Хэдэн тэнэгүүд амар хялбараар нь хөл хориог сунгасаар байтал ард иргэд нь улам ядуурч байгааг ойлгохгүй юм.

0  |  0
Top