УИХ-ын өнөөдрийн /2020.08.27/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөсөн. Тэгвэл яг одоо төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: Төсвийн тодотголоор нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг танасан байна. Зарим аж ахуйн нэгжийн цалингийн хэмжээг ч танасан байна. Алдагдлыг таван хувьд барих асуудлыг судалж үзсэн үү.
УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАН: Бид мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг барих ёстой. Энэ жил төлөвлөөгүй зүйл гарсан болохоор тодотгол хийж байна. Ирэх жил бол төлөвлөөд хийх ёстой. Аль болох дундаж хэмжээгээр хөрөнгө оруулалт, орлогоо барих нь зөв юм.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Улсын төсөв амаргүй нөхцөлд байгаа гэдэгт санал нэг байна. Орлого талаа нэмэх бололцоог харж, үзсэн биз дээ. Хөрш орнуудтайгаа ярьж, хөөрч байгаа ажил хийгдэж байна уу. Нөгөө талд зардалтай холбоотой асуудал байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг хасахгүй байх нь дээр.
Сэтгэгдэл ( 0 )