Б.Бат-Эрдэнэ: Тэр 723 сая төгрөгийн үнэтэй "Ланд-200" машины шуугиан үнэн үү

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Үндэсний аудитын газраас өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны үеэр Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хэрэгжилт, үр дүнд хийсэн тайланд хэд, хэдэн зөрчил илэрснийг тодотгосон билээ. Тухайлбал, төслийн хүрээнд нийлүүлсэн авто машины үнэ зах зээлийн ханшаас 4.9 дахин өндөр байгааг тайланд дурдсан байдаг. Тэгвэл эл мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Учир нь, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн багийнхан тухайн үед 130 сая орчим төгрөгөөр үнэлэгдэж байсан "Ланд-200" авто машиныг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр буюу 723 сая төгрөгөөр худалдаж авсан нь баримтаар ил болсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн /2020.08.27/ чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ дээрх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Даргалах бүрэлдэхүүний тансаг хэрэглээтэй холбоотой зардлыг танах хэрэгтэй. Дарга, сайд нарын өрөөг тохижуулахад 300-400 сая төгрөг гэж юу байх вэ дээ. Одоо 800 орчим сая төгрөгийн үнэтэй "Ланд-200" авто машины шуугиан гарлаа. Тэр хэр бодитой асуудал юм бэ. Гэтэл зах зээлийн үнээр 300 сая төгрөгийн ландгар ландууд ордны хашаанд багтахааргүй л байна. Аймгийн дарга, орлогч нараас эхлүүлээд дандаа тансаг том хэрэглээтэй. Түүнийгээ дагаад асар их зардал гарч байна. ТЕГ-ын барилгыг хар л даа, ийм барилга гэж юу байдаг юм. Төрийн барилга чинь асар их хөрөнгө шингэсэн байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөхийг хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.81) 2020 оны 08 сарын 30

Ингэж л байдгийн...хэсэгхэн шуугиад юу ч болоогүй юм шиг мартана. Ямар ч арга хэмжээ авдаггүй. Ийм байхад Монгол улс мөхнө үү гэхээс сэхнэ гэж хэзээ ч байхгүй.

0  |  0
Зочин(202.9.40.184) 2020 оны 08 сарын 30

Яам агентлагууд хэтэрхий томорсон шүү. Сууж буй ширээ сандлаас эхлээд унаж буй машиныг эргэж хараарай

0  |  0
Э(66.181.161.5) 2020 оны 08 сарын 30

Аварга минь ёстой аварга шиг дуугарчдээ

0  |  0
Өлзий(66.181.178.67) 2020 оны 08 сарын 30

Их Аварга сузуки Жиммид багтаад явж байсан.Бусад жижиг гишүүд 200 унаад яршиг л байна.Бөглөө таглаа болсон хотод том жип ашиглахыг хориглох нь зөв.товчооны гадна байршуулаад хөдөө унаж байхаар журамлах нь зүйтэй.

6  |  0
Зочин(122.201.24.39) 2020 оны 08 сарын 30

Зөв шүү төрийн мөнгө гэж байхгүй татвараар олсон мөнгө гэж бий.татварын мөнгөөр тансаглахаа зогсоо.хотод ланд том машин унахаа болиоч.ер нь сайд дарга нар автобусаар ажитдаа ирж очиход яадаг бна та нарыг бариад идэх амьтан л лав энэ хотод байхгүй дээ эсвэл явган явж болно ш дээ

2  |  0
Иргэн(64.119.27.149) 2020 оны 08 сарын 30

”Дарга” нэртэй хувалзнууд мнглд мөн ч олширч, ядарсан, эцсэн малын нуруунд шигдсэн хачиг хувалзнууд хаврын цагт яаж туйлдуулдаг билээ , яг л тэр болждээ. Мнгл улс энэ янзаараа бол мөддөө сэхэл авахгүы дэгээ!

1  |  0
Бодит(192.82.70.32) 2020 оны 08 сарын 27

Инегийн дарга нар тэр ландыг дугаарыг сольж өөр өнгөөр будаад 4 жил унаж байгаамоо

0  |  0
Иргэн(139.5.218.239) 2020 оны 08 сарын 27

Маш зөв асуудал хөнджээ. Үнэн ш дээ дарга нарын тансаг хэрэглээ тнээс болж ядуу байдгын нэг том шалтгаан............

0  |  0
zochin(202.179.25.173) 2020 оны 08 сарын 30

toriin baiguullagiihan yagaad benzin baga zartsuuldag mashin unadaggui yum be hun bolgonii nuden deer bgaa zuiliig E said n hardaggui yum bhdaa boon hoon tom har mashinuud ywj bdag

1  |  0
рохолрл(202.21.96.122) 2020 оны 08 сарын 29

Тагнуулын барилгыг эмнэлэг болгоочээ.хзя ны байшин гэхэд Москвагийн улсын их сургууль шиг том байшин босгожээ болиочээ .\n\n

3  |  0
Top