ЦЕГ-ын дарга Ж.Болдыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.28/ ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.  

Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирын нэрийг дэвшүүлж байгаа аж. Нэр дэвшигч Д.Даваа-Очир нь 51 настай, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн албанд 33 жил ажилласан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм.   

Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд, УИХ-ын Тамгын газрын даргын ахлах реферэнт П.Дэлгэрнаран, УИХ-ын Тамгын газрын даргын хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нарын нэрийг дэвшүүлжээ.     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top