УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.28/ ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.
Цагдаагийн хурандаа Ж.Болдын товч намтар
- 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч
- 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга
- 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
- 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
Сэтгэгдэл ( 0 )