ЭМЯ: 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ

2020 оны 09 сарын 01

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог. Үүнийг арилгах зорилгоор байгуулсан 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв өнөөдрөөс /2020.09.01/ туршилтаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Эхний ээлжид УНТЭ, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг энэхүү цаг захиалгын нэгдсэн төв туршилтаар нэвтрүүлээд байна. Тиймээс тус гурван эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс өнөөдрөөс эхлэн амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top