АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирак, Афганистан дахь цэргийнхээ тоог цөөлөх талаар мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны эх сурвалж мэдээлжээ. Трамп Ирак дахь цэргийнхээ тоог цөөлөх асуудлаарх мэдэгдлээ өнөөдөр /2020.09.09/ хийж магадгүй гэнэ. Дараа нь Афганистаны талаар мэдээлэл хийх аж.
Доналд Трамп өмнө нь АНУ-ын Засгийн газар Ирак дахь цэргийнхээ тоог 3.5 мянгад хүргэж цөөлөх бодолтой байгаа талаар мэдэгдэж байсан юм. Пентагон өнгөрсөн долоодугаар сарын дундуур Афганистанаас цэргээ гаргах эхний үе шатаа дуусгажээ. Тус улсад АНУ-ын 8600 цэрэг үлдэх гэнэ.
Трамп АНУ “эцэс төгсгөлгүй дайны эрин үе"-ийг дуусгана гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )