Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.09.14/ 10:00 цагт товлосон билээ.
Дөнгөж сая Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар маргааш /2020.09.15/ дуусгавар болох Өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэнэ.
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм. Хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товлоод байна.
Сэтгэгдэл ( 0 )