“Хуримтлалтай Монгол” аян эхэллээ

2020 оны 09 сарын 17

Худалдаа, хөгжлийн банк 30 жилийнхээ ойн хүрээнд дэлхийн хуримтлалын өдрийг угтаж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх  “Хуримтлалтай Монгол” аяныг эхлүүлж байна. Улс орны эдийн засгийн дархлааг тогтоодог чухал хүчин зүйл нь тухайн улсын иргэдийн нийт “ХУРИМТЛАЛ” байдаг. Дэлхийд Швейцар, Швед, Герман зэрэг барууны орнууд хуримтлалаараа тэргүүлдэг ба иргэдийнх нь 95-аас дээш хувь нь хуримтлалтай,  нийт орлогынхоо 8-10 хувийг тогтмол хадгалдаг байна. Зөвхөн баруунд ч гэлтгүй эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй бүх оронд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад онцгой анхаардаг. Үүний нэг тод жишээ нь дэлхий даяар жил бүрийн 10-р сарын 31-ний өдөр зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлал”-ын өдөр билээ.

2020 он гарснаар шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн нь улс орнуудын хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн дархлааг огцом бууруулсан. Гэсэн хэдий ч  Хятад улсын иргэдийн дунд хийсэн судалгаагаар цар тахлын үед хуримтлалаа нэмэгдүүлэх нь бусад хөрөнгө оруулалттай харьцуулахад ач холбогдлын зэргээрээ гуравдугаарт жагсаж байгаа. Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэдийн 30 хувь нь хуримтлалаа эрчимтэй нэмэгдүүлж байна. Мөн Франц улсад “Ковид-19 цар тахал хадгаламж эзэмшигчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж байгаа” талаарх судалгаанд 53 хувь нь хуримтлалаа өмнөхөөсөө өсгөж байгаа зэрэг талаар Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярилцлагадаа дурджээ.

Хуримтлалтай байх, хуримтлалаа тогтмол нэмэгдүүлэх эсэх нь иргэдийн орлогын хэмжээнээс илүүтэйгээр санхүүгийн боловсролын түвшинтэй хамааралтай байдаг. Манай улсын хувьд нийт өрхийн 76% нь хуримтлалгүй гэдгийг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. “Хуримтлалтай Монгол” аяны хүрээнд Худалдаа, хөгжлийн банк хүүхэд багачуудыг мөнгөтэй зөв харилцаж сургах, нийт иргэдэд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлал үүсгэх хялбар арга замд хөтлөх зэрэг шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Тус аяны хүрээнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой ХЯЛБАР ХУРИМТЛАЛЫН үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Уг үйлчилгээ нь харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүртээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар,  хадгаламж руугаа шимтгэлгүй шилжүүлэх хялбар сонголтуудтай бүтээгдэхүүн юм.

Иргэд санхүүгийн баталгаатай байх нь улс орны бодлогын түвшинд тэргүүний ач холбогдол өгч анхаарах зүйл яахын аргагүй мөн билээ. Ирээдүй нь баталгаатай “Хуримтлалтай Монгол”-ийг бодит болгохын төлөө хамтдаа тэмүүлцгээе.

 Мөн Та бүхэн hurimtlal.tdbm.mn хуудсаар зочилж санхүүгийн боловсролоо дээшлүүлэх боломжтой.

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадмаа(66.181.177.69) 2020 оны 09 сарын 18

Монголд хуримтлалтай бхйж чаддаггүйн учир нь хүнс үнэтэй, авсан цалингааоаа хүнснийхээ хэрэгцээг ч бүрэн хангаж чаддаггүйд л бхйгаа юм.

0  |  0
Top