Ерөнхий сайд Арьс, ширний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.09.17/ Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ажил хийх явцад техник технологи, хүн хүчний саад гардаг. Энэ зовлон, жаргалаа ард иргэдэд хэлж, ойлгуулж байх хэрэгтэй. Ажил хийнэ гэдэг чинь хүний санаж байгаа шиг амархан бүтдэг зүйл биш. Гэхдээ хурдан дуусгах гэж чанаргүй зам тавьж болохгүй" гэж тодотгосон билээ.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багт байрлах Арьс, шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна. Дараа нь Дархан-Уул аймгийн төвөөс 10 км зайд орших Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах юм. Түүнчлэн хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсож, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Харин маргааш /2020.08.18/ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалт болон ургац хураалтын явц, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар төлөвлөөөд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top