Нэгэн цагт АН-ыг хойморлож явсан Д.Эрдэнэбат, Да.Ганболд нарын нөхөд шүүхээс ял сонсож, ялаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхэд хандаад байна. Гэтэл АН-ын удирдлагууд, намын журамт нөхөд, ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгчид нь яагаад чимээ тасрав. Буруу зөвгүй чалчиж явдаг Э.Бат-Үүлийн цагаан толгой ч цухуйхгүй аж. С.Эрдэнийн хувьд амьд үхсэн эсэхийг ч мэдэхгүйгээр алга боллоо. “Шударга бусын хонгил” хэмээн байнга ярих Н.Алтанхуяг ч нам чимээгүй. Тэр намаасаа нэр дэвшээгүй ч Ерөнхий сайдын суудал хүртэл дэвшихэд томоохон нөлөө үзүүлсэн нөхөд нь хоригдож байна шүү дээ. Тэр тусмаа Д.Эрдэнэбатгүйгээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудал хүртэл дурсах ямар ч аргагүй. Саяхны түүх халуунаар байна. Улс төрд сүүлийн гучаад жил хутгалдсан Да.Ганболдод сайн муу зүйл олон бий байх. Тэр тусмаа хамтрагчид гэж АН-д бүү хэл МАН-д ч олноороо байж таарна. Гэтэл нэг нь ч байр сууриа илэрхийлдэггүй шүү. Улс төрийн орчин ийм хатуу “зарчим”-тай болжээ. Энгийнээр хэлэхэд энэ талбарт нөхөрлөл алга болсон. Улс төрд анд нөхөрлөл байдаггүй мөнхийн ашиг сонирхол байдаг л гэдэг, гэхдээ Монголын улс төр, эр хүний ёс жудаг арай ч иймдээ тулаагүй байв.
Тэгвэл МАН-аас С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын хүмүүс хоригдож байгаа. Тэдний хувьд шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээлээ. С.Баярын хувьд улс төрийн олон жилийн замналтай учраас сөрөг, эерэг аль аль талдаа арвин намтар бий л байх. Гэхдээ л улс төрд мөр зэрэгцэн явсан Д.Лүндээжанцангаас эхлээд олон хүн дуугарах ч учиртай. Үнэхээр буруутай бол хамтарч явсны хувиар “Шударга хуульч” Ц.Нямдорж ч тайлбар хийх учиртай ч сэтгүүлчийн асуултаас илт бултаж явна. Ялангуяа Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгчид төдийгүй сонгогч, дэмжигчид Монгол Улсын шүүхийн хууль бус хандлагын тухайд эсэргүүцэл илэрхийлж, удаа дараа тэмцэж байгаа.
Ж.Эрдэнэбатыг мандаж байхад хамтарч байсан, дагаж явсан нөхөд аль аль нь бараа сураг алга. Түүний танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж асан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил, Сангийн сайдаар ажиллаж асан Б.Чойжилсүрэн нар бүгд л Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа ч энэ талаар байр сууриа огт илэрхийлсэнгүй. Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар хууль зөрчсөн байж болно. Үүнийг би дүгнэхгүй. Гэхдээ тэд журмын нөхөд, нэгэн цагт энэ төрийн төлөө хамтран зүтгэж явсан хүмүүсийн хувиар байр сууриа илэрхийлэх ёстой гэж боддог. Тэднийг зөвтгөөд өг гээгүй. Чухам ямар учраас хаана нь ямар алдаа гаргав, юу нь зөв байгааг тайлбарлахыг хүмүүс маш их хүссэн хэвээрээ. Тэгвэл улс төрийн карьер нь дуусаж, хаяагаа манасан ахмадуудыг хойш тавъя.
Ялангуяа залуусын тухайд дэндүү харамсалтай. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, хамгийн ойр байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж асан С.Бямбацогт нар яагаад байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм. Долоож наалдаад байгаагүй байж болох ч дор нь ажиллаж байсан үе тэнгийн хүмүүс. Нэгэн гараанаас гарч, нэгнээ дундаа гээсэн хүмүүс. Хэрэг сөхвөл аль аль талаас нь “юм” гарах л хүмүүс. Тэр тусмаа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт залуу үеийн төлөөлөл анх удаа шахам сайдын суудалд олноороо морилж, залуусын хүчтэй гэж болох багийг бүрдүүллээ хэмээн нийгэм даяараа шуугиж байв. Ж.Мөнхбат, С.Бямбацогт нараас гадна өдгөө ял эдэлж буй Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар, П.Сэргэлэн Хүнс хөдөө аж ахуйн сайдаар гэх мэт залуусын төлөөлөл бүрдэж, ажил ч чамгүй өнгөтэй явж байсан. Ийнхүү нэгэн цагт төрийн өндөр дээд алба, Гүйцэтгэх засаглалд танхим бүрдүүлж байсан нөхдөөс нь Ерөнхий сайдыг нь, салбарын сайдыг нь яллачихаад байхад ямар нэгэн тайлбар хийхгүй байгааг зөвхөн улс төрийн хүрээнд ч бус олон нийт ч харж, гайхаж байна. Тэд УИХ-д 2-3 удаа сонгогдсон туршлага бүхий хууль тогтоогчид шүү дээ. Энгийнээр хэлбэл, энэ зэргийн хэрэг уншаад тайлбар хийх бүрэн чадвартай, мэдлэгтэй хүмүүс гэж болно. Тиймдээ л ард түмнийг УИХ-д төлөөлж байгаа хэрэг байх.
Энэ залуусыг олны өмнө гарч ирээд “Тэд хууль зөрчөөгүй, шүүхээс буруу арга хэмжээ авлаа. Сулла” гээд хашхир гээгүй. Үнэхээр хуулийг мушгин гуйвуулсан, алдаа завхрал, чухам ямар хандлага хаанаа байгааг, яллагчид хаана ямар алдаа гаргав гээд байр сууриа илэрхийлж болно доо. Ерөөсөө энэ цагт хүний мөн чанар дотоод ахуйгаас ихэд холдсон байна. Тэр тусмаа улс төрөөс бүр ч алсарч. Магадгүй, нөгөө талаар таг дуугүй алга болсон хүмүүс өөрсдөө хууль зөрчсөн, хэзээ намайг барих бол хэмээн айдас хүйдсэндээ өлгийтэй явдаг байж болно. Ийм л арчаагүй нөхдөөр улс төр дүүрч байгааг түмэн олон ч анзаарах хэрэгтэй. Монгол үндэсний уламжлалт харилцаа, ахуй соёл, төрт ёсонд ч эр хүний ноён нуруу, жудаг гэж нэг зүйл байсаар ирсэн. Харин энэ хэдэн улс төр горилогч залуусаар дуусаж байх шиг.
ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 56 )
Хужаа хүний үр сад бодох хятадын эрлийз монгол төрийн эсрэг хорлон сүйтгэгчид хулгайч луйварчид Халзан Ганболд М.Энхсайхан Ж.Эрдэнэбат Д.Эрдэнэбат нарын луухаануудыг цаазалбал цаазлах л ёстой.Бүх насаар нь хаалттай гяндан шоронд хорих хэрэгтэй.
Heeree hun chanar naiz nuhud geel neg yum baidagdaa ed tedniigee denduu sain medej taaraa hun chanar noyn nuruu yg odoo l tanidaj bgaan bi bol busdiig ni medehgui yum nomtiig yag ymar hereg hiisiin bol geel gaihaas baidiin
Алттанхуяг хүн ална,хүн гүтгэнэ өс санана хүн хуурна хормой султай эмэгтэй л гэсэн үг
Алтанхжяг л шоронд байх ёстой хүн шүү дээ дэндүү олон фонд үрсэн хүндээ!!°
Алтанхжяг нэмээс л болно өөр ямарч нэмэргүй хүний мөс чаар мужтай хүн олоод ир гэвэл Алтахуягыг чирээд очиход тасархай түрүүлнэ!!!!
Ard tumen humuus tailbar hiihiig husen huleej bn ch geh shig!!! Hen ch huseegui harin ch yal ni bagadsan gej yarij bgaa!!
Хэрэг хийгээд ял эдлэж байгаа хүний төлөө мэргэжил нэгтнүүдийг нь тайлбар хийлгэх гэж шахаад байх ямар шалтгаан байдаг юм бэ?\nМАН-ыхныг ямар нэгэн байдлаар хамаатуулах гэсэн хорлонтой арга биш гэж үш!
улс төрд нөхөрлөл бхгүй мөнхиин ашиг сонирхол л бдаг энэ яг үнэн үг
Хуцваа. Баригдсаных нь хохь за юу. Хэн Эрдэнэбатыг ЕС бол гэсэн юм. Мөнхбат бид хоёр шиг баригдахгүй байж, хонгилын эздийн бөгсийг долоож сур.
Удахгүй араас нь шоронд орно шүү дээ. Одор бүгд айгаад өөр хүний бөгс долоогоод амьтан болчихсон гөлөлзөж яваа
Энэ хүмүүс Заавал сэтгэгдлээ хэлэх ёстой юм уу. Битгтй тэнэгт.
УЛС ТӨРД НАЙЗ НХӨРЛӨЛ ГЭЖБАЙХГҮЙ Г ДЭЭР ҮЕДОЛГОСОН.КАЗИНО ЭНХБААТАР ШОРОНД СУУЖ БАЙХАД ТҮҮНИЙ ЖУРМЫН НӨХӨР УИХГИШҮҮН ХАЛЗАН ГАНБОЛДООС АН НОЁРХОЖ БАЙНА ЧИНИЙ НАЙЗ ЧИНЬ ШОРОНД СУУЖ БАЙХ НЬ СОНИН БИШ ҮҮ ГЭЖ АСУУХАД ТЭР ЯААГААД СУУЖБАЙГАА Г МЭДЭХ ҮҮ?ЯААГААД ГЭВЭЛ ХУВААЛЦААГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙЛАА.САНАА НЬ ЭНХБААТАР ХЯТАДУУДААС ХАХУУЛЬ АВЧ КАЗИНОНЫ ХУУЛЬ БАТЛААД МОНГОЛД АНХНЫ КАЗИНО БИЙ БОЛОХ ҮЕ.
shorondoo vh hulgaichuud
chi ooroo goloogch hamn um bnal da ovoo doloojee
Адгууснууд минь НАМ гэдэг үгийг битгий хэрэглэ. Зүгээр л шуналдаа дөрөөлөгдөж түр зуур хамтарч байгаа хулгайч нар шүү дээ.
Улс төрчдөд найз гэж байхгүй, атаархал, шунал, атаа жөтөө л байдаг байх. Улс орны эрх ашгийг боддог л байх, дундаас нь ашиг хүртэх донтой болчихдог юм шиг байгаа юм.
Баяр, Энхсайхан хоёр тэгж ярьвал монгол улсад гай болохоосоо илүүтэй гавъяа байгуулсан хүмүүс шүү . Ард иргэдээсээ аваад хууль хяналтын байгууллага нь төрийн гурван өндөрлөгүүдийн үүрэг даалгавараар гүйцэтгэх ажиллагаа явуулж буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлж ажил хийсэн дүр эсгэдэгээ хэзээ болих юм болдоо.
Үнэндээ манай улс төрд яваа хүмүүсийн ихэнх нь хүний мөн чанар муутай юм. Ж. Эрдэнэбат, Номтойбаяр хоёр бол үнэхээр хэлмэгдэж байгаа нь үнэн ш дээ. Энэ хоёрыг Хүрэлсүхийн даалгавараар гүйцэтгэж байгаа гэдгийг мэдсэн болохоор албан тушаалтайгаа байхын тулд юуч дуугарч чадахгүй байгаа шүү дээ. Ийм л хүмүүс. Би л болж байвал, би жоохон ч гэсэн мөнгөтэй хөрөнгөтэй болж байвал боллоо л гэж бдсон хүмүүс дээ. Хүрэлсүх нь ч дуугарах бүртээ алдаа гаргаж байгаагийг нь зоригтой хэлэх хүн байхгүй. Ийм л хүмүүс яанадаа.
ТЭГЖ БАЙХДАА ТААРЦГААСАН ХҮНИЙ АДАГУУД .
Онол ёсоор
Зөв бурууг хэлэх боломжгүй болтол айдасд автуулаад байх шиг байна , энэ улс орны ирээдүйд маш аюултай
Дугарч хуулийн өмнө харагдвал шүүх аваад явна шүүдээ тийм учир чимээгүй чихээ таглаад маань мэгзэм амандаа уншаад түр ч гэсэн явах нь дээр шүүдээ айгаад дугарч чадахгүй байгаа шүүдээ зайлуул
Дугарч хуулийн өмнө харагдвал шүүх аваад явна шүүдээ тийм учир чимээгүй чихээ таглаад маань мэгзэм амандаа уншаад түр ч гэсэн явах нь дээр шүүдээ айгаад дугарч чадахгүй байгаа шүүдээ зайлуул
Дугарч хуулийн өмнө харагдвал шүүх аваад явна шүүдээ тийм учир чимээгүй чихээ таглаад маань мэгзэм амандаа уншаад түр ч гэсэн явах нь дээр шүүдээ айгаад дугарч чадахгүй байгаа шүүдээ зайлуул
Яг үнэнийг бичжээ. ЭНЭ хүмүүсийг ядаж ялыг нь багасгах байсан юм даа.
Энэ нэг солиотой амьтан хэнийг юунд турхираад байнаа. Хулгай хийлээ тэгэхээр ял авах нь тодорхой шдээ. Шүүх хулгай хийснийг тогтоолоо.Ард түмэн өлсгөлөн ядуу зүдүү амь зогоож өдөр өдрийн бор хоногийг өнгөхөөж байхад эдгээр хулгайч нар яаж амьдарч байна? Шүүх зүгээр л ял өгсөн нэр зүүлээ шдээ. Зүй нь бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорих ёстой байлаа. Хулгайчдыг хулгайч нараар яллуулахаар ийм л үр дүн гарна дооо
яагаад гэвэл илтийн хулгайч луйварчин учраас. шоронд орохоосоо өмнө нь ч тодорхой байсан этгээдүүд. хамгийн гол нь эд монголыг алаад хаячихсан шүү дээ.
Яг яаа гээ юм бол наад дуугарах ёстой хүмүүс чинь ч нэр цэвэр гар цэвэр хүмүүс бишшүү дээ Суусан хулгайч нар ч хөнгөн ял авсан Ард олон тэнэг бишшүү Хэн хэн бэ гэдгийг харж ялгахтайгаа
Өөрийгөө ХААН мундаг баригдахгүй гэж бодож явсан нөхдүүдэд ТӨР төмөр нүүрээ харуулж байнаа Хүчтэниий цаана хүчтэн Уулын цаана уул
Журмын нөхөд улс төрд нэг аппаратад байсан нөхдүүд нь нүүрээ бурууллаа гээд хулгайч нарыг өмөөрөөд байгаа юмаа даа иймэрхүү хог шаарнууд улс оронд Түгжил царайлж хов жилээр хоол хийж иргэдээс очков авах гэдэг юм уу хаашаа юм
Луйварчид ханилгаагүй ш дээ. Өөрсдөө өнөө маргаашгүй баригдах улсууд юу гэж ил гарж хүний өмнөөс орилж өөрсөд дээрээ гал дуудахав. Тэрийгээ маш сайн мэднэ
luivarchid bygd hoorondoo holbootoi um chin yldsen hed ni hezee shorond orohoo medeed yahaa tolovlood l suuj baigaa biz...oor yu hiidgiin , mongoliin toloo ard tymnii toloo yuch hiigeegui oorsdoo l huuli busaar horongojoo bizdee
buh uls tur 2 judgaa geegeed udaj bna shuu dee
Aluurchin elbegdorjid yilchilsen aluurchnii tuslah da ganbold hyzyygyi aluurchin elbegdorj yagaad da.ganboldiig 7 udaa eronhii saidad ner devshyyleed baigaag medej baisan\nDa. Ganboldiin garaar erdenet yildveriig aluurchin elbegdorj oortoo avah ajlaa hiilgyyleh gej baigaag medej baisan.\nBagabandi pizdaaak da. Ganboldiig 7 udaa butsaasan\nBagabandi pizdaaak aluurchin elbegdorjiin hyn boloh da.ganboldiig eronhii said bolgovol ooroo Erdenetiig huvidaa avch chadahgyi boloh geed baisan\nDeerh aluurchid S.Zorigiig hamtarch alsan
Aluurchin elbegdorjid yilchilsen aluurchnii tuslah da ganbold hyzyygyi aluurchin elbegdorj yagaad da.ganboldiig 7 udaa eronhii saidad ner devshyyleed baigaag medej baisan\nDa. Ganboldiin garaar erdenet yildveriig aluurchin elbegdorj oortoo avah ajlaa hiilgyyleh gej baigaag medej baisan.\nBagabandi pizdaaak da. Ganboldiig 7 udaa butsaasan\nBagabandi pizdaaak aluurchin elbegdorjiin hyn boloh da.ganboldiig eronhii said bolgovol ooroo Erdenetiig huvidaa avch chadahgyi boloh geed baisan\nDeerh aluurchid S.Zorigiig hamtarch alsan
hyviin us honzon alban tushaal erh medliin tuluu yahaasch butshaa baij ee hyn chanar es zyin tuhai bol yriad h nemergyi yagaad Iim bolchvoo.,ugee helj uzel bodlooch ilirhiilj cadahgyi baina
Aluurchin elbegdorjoor tolgoiluulsan manan nertei Nam damjsan aluurchid hulgaichid luivarchid deeremchid mongoliig 30 jiliin tursh tasraltgyi husaj hulgailj huvaaj ideed sonooj baina.\nAluurchin elbegdorjiin Allaga hulgai luivar deermiin gemt hergyyd deer da.ganbold hulgaich, erdenebat hulgaich nar mash ih tuslamj yzyylsen.\nAluurchin elbegdorj s.zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alahad aluurchin Bayar aluurchin batyyl, da. Ganbold hulgaich nar tusalsan.\nAluurchin da. Ganbold, erdenebat hulgaich nar U tarisan, tyyniihee yr shimiig hyrtej baina\nMongolchuudaas urvaj aluurchin elbegdorjid
Aluurchin elbegdorjoor tolgoiluulsan manan nertei Nam damjsan aluurchid hulgaichid luivarchid deeremchid mongoliig 30 jiliin tursh tasraltgyi husaj hulgailj huvaaj ideed sonooj baina.\nAluurchin elbegdorjiin Allaga hulgai luivar deermiin gemt hergyyd deer da.ganbold hulgaich, erdenebat hulgaich nar mash ih tuslamj yzyylsen.\nAluurchin elbegdorj s.zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alahad aluurchin Bayar aluurchin batyyl, da. Ganbold hulgaich nar tusalsan.\nAluurchin da. Ganbold, erdenebat hulgaich nar U tarisan, tyyniihee yr shimiig hyrtej baina\nMongolchuudaas urvaj aluurchin elbegdorjid
Дээрх юмыг бичсэн хүн луйварчид, урвагчдыг өмөөрсөнгүй гэж уурсаад байгаа юм аа даа янз нь. Гэмт хэрэг хийж байгааг нь мэдэж байсан, гэсэн ч хэлж зүрхлээгүй хүмүүс гэмтнүүдийг яаж өмөөрөх билээ дээ. Бичээч гуай ер нь өөрөө ямар хүн бол?
АВИЛГАЛ АЛБАН ТУШААЛ МӨНГӨН ДЭЭР ТОГТДОГ НӨХӨРЛӨЛ БОЛ ХУДЛАА
Зөв ингэж бичих сэтгүүлч дутагдаж байгаа юм шүү дээ хүний мууд дуртай хов базагч биеээ үнэлэгч сэтгүүлч нар сайн сэтгүүлч нарыг гутааж дууслаа
энэ хүний мууд дурлаад бга лалрууд өөрсдөө шоронд орохын зовлон үзнээ
зөв хэлж бн зүгээр л хүний жудаг талаас нь ойлгуулж
Эрдэнэтийн 49 хувийг төр түмний мөнгөөр авчихсан нь хэн бүхний нүдэнд ил болчихлоо. Ийм байхад эх орноо ард иргэдтэй нь нулимаад энэ хүмүүсийг өмөөрөх үү???? Цүнх баригч, долоогчийн төлөөлөгчөө. Нөгөө талаас тэд хам хэрэгт татагдчихгүй юм сан гэж айх нь өмгөөлөхөөсөө давамгайлж байгаа байлгүй. Хөгжилтэй орон бол ийм этгээдүүдэд хэдэн зуун жилийн ял өгч бүх хөрөнгийг хураадаг юм билээ. Ял өгөх чгэж дээ. Жоронгийн зочид буудалд хэд хоноод 100 жилийн оойгоор суллагдаад хулгайлсан асар их хөрөнгөн дээрээ очихоор төлөвлөгдсөн байна. Ийм хогийн юм бичиж байхын оронд ард түмэн хөнгөн ял өглөө г
Монголд асар их хохирол учруулсан гэмт этгээдүүдийг ”жудаг” гаргаж өмгөөлөхийг энэ цүнх баригч уриалжээ. Тэд найзууд хамрагчид байсан байж болно. Гэхдээ гэмт хэрэгт нь хамтарч оролцоогүй улс эх орныг маань зарчихчихсан байхад хамтарч ажиллаж байсан гээд тэднийг өмөөрч тэмцэх үү?? Цүнх баригч долоогчоо. Жишээ нь Оюу-толгойг олон улсын жишгээр гэрээ байгуулсан бол манай монголд 120 тэрбум ам.долларын цэвэр өгөөж ногдох байлаа. Гэтэл тэдний байгуулсан гэрээгээр 120 тэрбум ам.доллар авах байтушай 18 тэрбум ам.долларын өртэй хоцрох гэрээ хийсэн байна. Монгол улсын эрх ашгийг төлөөлсөнгүй
Luivarchdiin bylegleliig orvongoor ne ustgah heregtei.J.Munhbat metiin zysee huvirgasan luivarchdiig shiitgeh heregtei.ard olnii hurunguur luivar hiigchded onooh shiitgeliig changaruulah heregtei
Tejeever hujaa shoohuuznuud ni uhchihgeed bgaa bz
Баярт хошнгодуулж хуял тачаалдаа чарлаж явсан баньд нарын нэг үүнийг бичиж
Улсын өмч хулгайлж идсэн хулгайч нарыг эр хүн нэг удаа эндлээ алдлаа барьлаа гэж МАН-ын хошногонууд өхөөрдөн ярилцдаг.Эд нарыг шоронд нь хордуулж устгах хэрэгтэй.
Уллзацгааж байгаа шдээ.Баяр,Номтойбаяр нар өдөр нь шорондоо суугаагаад орой нь гэртээ харьж амарч байгаа шдээ.
Хэн ч юу ч ярихгүй шүүхийн ажиллагаанд оролцохгшй сурвал дээр. Буруу шийдсэн бол давж заалдах оло шат дамжлага бий шүү дээ.
Эзэнгүй нийтлэл дотоодын лайснуудыг өмөөрүүлэх гээд байгаа болтой. Новш.
Гавьяа байгуулсан биш ялаа эдэлж байна хэлмэгдсэн биш шуу дээ
ер нь бол тийм шүү
argaguil uxer mongolchuud shuu naaduulyg chin irex 100 jiliin oigoor orshoono uuniig oilgoxgui bna uu
Идэж уусан нь үнэн юм чин юуг нь өмгөөлж яриулах гээв ?