Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр (2020.09.28) Дундговь аймагт айлчлан, аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Уулзалтад Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Турк улсын Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Серкан Улуёол, ЮНИДО төслийн зохицууулагч Г.Мөнхболор, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Ажил эрхлэгч эздийн холбооны дарга Ж.Зоригтбаатар, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д.Ганчимэг болон хоршооллын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Дундговь аймгийн малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл буюу хонины ноос, бяслаг, мах болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрийг Дундговь аймагт байгуулан, хөгжүүлэх асуудлаар талууд үзэл бодлоо солилцон, олон асуудлууд дээр харилцан тохиролцолд хүрсэн байна.
Ингэснээр мал аж ахуйд түшиглэдэг Дундговь аймгийн малчдын хувьд хонины ноос болон мах, дайвар бүтээгдэхүүнийг чанарын шаардлагад нийцсэн, орчин үеийн технологийн аргаар бэлтгэн, гадаадын зах зээлд импортлон гаргах боломж бүрдэх юм. Мөн Хулд сумын нутагт бяслагны үйлдвэрийг байгуулахаар судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд тус айлчлалын үеэр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцах аж.
Сэтгэгдэл ( 0 )