УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2020.10.01/ нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр "Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байна. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг зургаан хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор зургаан заалтын дөрвийг нь биелүүлж ажиллаж байна" хэмээн онцоллоо.
ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:
• Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:
• Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
• Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.
Сэтгэгдэл ( 0 )