Монгол-Оросын хилийн зурваст газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 30-ны 09:02 цагийн орчимд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кунгуртугт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн радиус 10 км-т хүрсэн бөгөөд энэ орчимд Азас гэх галт уул байдаг тухай Олон улсын одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Орос-Монголын хилийн зурвас орчимд өмнө нь хэд, хэдэн удаа газар хөдөлж байсан юм. Хамгийн сүүлд яг энэ бүс нутагт 2003 онд газар хөдөлж байжээ.
 

Эх сурвалж: Volcano Discovery

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top