А.Адъяасүрэн гишүүн Баянхонгорын малчдад зориулсан МӨНГӨНИЙ БОДЛОГО "нэхэв"

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Малчдын амьдрал хүнд байна. Ноолуурын үнэ өсөөгүй, гантай байснаас Баянхонгор аймгийн малчид зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Үүнээс бол арилжааны банкуудын чанаргүй зээл нэмэгдэх нь тодорхой боллоо. Иймд Баянхонгор аймгийн малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандах, тусгайлсан мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу" гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуув.

Хариуд нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2020 онд цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг таван хувиар агшихаар байгаа. Монгол Улсын хувьд хагас жилд 9.7 хувиар агшсан байна. Бид үүнийг нөхсөөр оны эцэст 2-2.8 хувьтай байх болов уу гэсэн хүлээлттэй байна" гэсэн хариуг өглөө.
 


Шинэхэн гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдэд санаа тавьж байгаа нь сайшаалтай ч "Баянхонгор аймгийн малчдын зээл" гэж онцолж, жалга довны үзэл гаргах нь УИХ-ын гишүүний хувьд зохимжгүй мэт. Тэгээд ч эдийн засгийн эмзэг үед ийм сэдэв арай л биш шүү, А.Адъяасүрэн гишүүн ээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.134) 2020 оны 10 сарын 02

Угаасаа Монгол Банк Иргэд ээ Шулж мөлжих зорилготой л Үйл ажиллагаа явуулж байгаа ш дээ, Манайх шиг ийм Өндөр хүүтэй Зээлийн бодлоготой Улс Бөмбөрцөгийн улс орнууд ховор байх өө

0  |  0
1(192.82.76.11) 2020 оны 10 сарын 02

Илүү гантай зуссан болохоор л тэгсэн байх Ямар торгоны хээ ярьж байгаа биш дээ хөө

0  |  0
ишшшшшчаааваас гэж(203.217.139.243) 2020 оны 10 сарын 02

Энэ амьтан юугаа мэдэхэв дээ, зайлуул гэж, Ийм юм хэлээд сууж байгаа нь их юмооо

1  |  0
Зочин(66.181.161.55) 2021 оны 01 сарын 02

Ганцхан Баянхонгорт ган болоогүй ээ Өвөрхангай Говь Алтай ,,,, гээд л бусад гантай аймаг сумын малчид яах вээ Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдгээ одоо хүртэл мэддэггүй юм уу Жаахан өргөн далайцтай сэтгээч Эсвэл наад хажуудахаасаа жуумалзаж тормолзлж байгаад асуу яаж попордын нь заагаад өгөх байх

2  |  0
хөөрхий(66.181.182.31) 2020 оны 10 сарын 02

Балай авчээ

0  |  0
өах(43.228.131.110) 2020 оны 10 сарын 02

Энэ балай авгай Баянхонгор аймгын иргэдийн хуралд суумаар юм байна.

0  |  0
Top