Монгол Улсын нүүрсний экспорт 2009 онтой харьцуулбал 2010 онд 2.5 дахин өссөн дүнтэй гарсан бөгөөд энэ нь цаашдаа ч улам нэмэгдэх төлөвтэй байна. Улмаар 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 90 сая тонн нүүрс гаргах боломжтой болох аж. Өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс олборлосноос 18 сая тонныг нь урд хөрш рүү гаргажээ. Ингэснээр анх удаа нүүрснээс экспортын орлого зэсийнхээс давсан байна. Өнгөрсөн 2010 онд нүүрсний экспортоос 877.6 сая ам.доллар олсон бол зэсээс 770.6 сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан төдийгүй өмнөх оныхоос 571 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )