УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.06) хуралдаан 11.00 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэв.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулснаар хэлэлцэх асуудалдаа орж, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаан даргалагч Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан тогтоолын төслийг хэлэлцэж байгааг тэмдэглээд, төслийг танилцуулав. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ч.Ундрам, Д.Сарангэрэл, С.Ганбаатар нар үг хэлж, асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид тус зөвлөлийн дарга болон гишүүнээр Засгийн газрын гишүүдийг томилох нь зохимжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсдэг хэмээн байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа тэмдэглээд, боломжтой байгаа энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдох албан тушаалтнуудаас хүсэв.
Ийнхүү хэлэлцээд С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжлээ. Мөн Засгийн газрын гишүүн А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжив. Хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 10 )
Тэр мөнгөөрөө тоног төхөөрөмжөө аваачээ эмч нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ тр зохион байгуулаачээ яах гэж ингэж хүүхдээс долоон дор юм сэтгэж суудаг бна
Сарангэрэлийн сонин царайг дахиж хаана ч хармааргүй байна.
Sarangereliin tar ne tanigdaj baina daa.haa yavsan gazraa shoudaj hoshgoroh boljee huurhuu.duugyi baigaad zailaad uguhgyi deekk
тэнэгтэхээ болиоч эрүүл мэндийн салбараас холхон бай даа\n
hedhen hund zuun saya uguh munguur l dotoodiin emch naraa beltgej tonog tuhuurumjuu saijruulnadaa tusbiin mungiig ireeduid iluu ashigtaigaar zartsuulaach \n
uuriinhuu karmaanaas gargaj baigaa yum shig duraaraa yarihaamaa ene avgai.Harin ch edregeeree naad munguu emnekegiin tonog tuhuurumjuu saijruulaad, emch naraa delhiin tuvshind beltgehed zartsuul.Aliin bolgon guilgachin tsarailj gadagshaa teneh gesiin psda
Zov sanaachlaga bna mongolf emchlegdeh bolomjgui gadagshaa yvhaas oor argagui humuus sanhuugin huvid mash hund baidald ordog yvj chadahgui n horvoog orhij yvsan neg ni hamaatan sadan ger buler sanhugin mash hund baidald oruulj barag l nasan turshdaa ter ornoosoo garch chadahgui hund baidaltai amidarch bn. Demjigdeesei gj husch bn.amidral belegleh huuli bn
ха ха ха хахахаххаххах гахахгахахгах барах уу гахгахгах
Сарангэрэлээ. ЗГ мөнгөө монголдоо үлдээх гэж ядаж байхад юу яриад байна аа. Байгаль орчноо хамгаал, монгол улсад хэрэгтэй хууль батал. Чиний энэ санаачлагаас чинь болоод хүн бүр эмчлүүлэх гэж гадагшаа явна, мэдээж та нар өөрснөө, дээрээс нь арын хаалгатай нь, бас авлига өгсөн нь л явна. Тэр хэмжээгээр улсын мөнгө гадагш урсана. Ингэхээр чиний санаачлага улсыг хоосруулж, авлигыг цэцэглүүлэх санаа байна. Хөөрхий ковидын үел их ядарсандаа гэж бодрж байсан чинь урам хугаллаа чи. Өмссөн зүүсэн чинь ч сайжраад, яндангаа хөөлье гэдгээс бусал яриа хэл чинь ч бишдээд буруу, дутуу сэхээд эхэллээ чи.
ulsyn tosviig popchid duraaraa zartsulj bna daa enuugeer ni gants sain emneleg barichixgui dee