Зарим аймгийн нийт иргэдийн 60 хувь нь группын тэтгэмж авдаг уу

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Монголд халамж, тэтгэмж хоёр хавт­гайрлаа гэдгийг дээр дооргүй ярьдаг. Үүнийгээ төрийн хайр, халамж гэж тайлбарлах нь бий. Төрийн халамж үнэхээр зорилтот бүлэгтээ хүрч байна уу гэдэг нь өөрөө маш ноцтой асуудал болж эхэлснийг УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хөндсөн юм.

Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалаас олгогдож байгаа групп, тэтгэмжийн асуудал дээр тусгайлсан хөндлөнгийн шалгалт оруулаарай. Монгол Улсын нийт хүн амын хэд нь өвчтэй гэж групп авч байна вэ. Энэ нь яг үнэн байна уу гэдгийг мэргэжлийн баг гаргаж газар дээр нь шалгаж дүгнэлт гарах шаардлагатай. Манай нэг аймгийн нэг сумын иргэдийн тал хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний групп авч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ худлаа. Бүхэл бүтэн нэг сумын тал хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болсон байна гэж байхгүй. Хэрэв тийм бол үндэсний хэмжээнд эмгэнэлтэй зүйл болсон байх ёстой. Гэтэл яагаад тэдэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж олгоод байгаа юм. Үүнээс үзэхэд энд тэнд үгсэн хуйвалдаж худал дүгнэлт гарган Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг авч байгаа авлига байна гэсэн үг. Энэ нь сангийн үр ашиггүй байдалд нөлөөлж байна. Сайд ямар байр суурьтай байна вэ” хэмээн асуухад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Группыг манай эмч нар тогтоодог. Мөнгө нь нийгмийн халамжаас олгогддог. Бид аймгууд дээр судалгаа хийж үзсэн. Зарим аймгийн хүн амын  60 хувь нь группт орж, халамжийн мөнгө авдаг хавтгайрсан байдал байгаа” гэдгийг хэллээ.

Өнөөдрийг хүртэл нэг аймгийн иргэдийн 60 хувь нь группын мөнгө авч амжиргаагаа залгуулж ирснийг хэлж байсангүй. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэлсэн дээрх аймаг нь Баян-Өлгий болж таарав. Учир нь саяхан Баян-Өлгий аймгийн эмч нар болон нийгмийн даатгалынхантай холбоотой асуудал сөхөгдсөн. Иргэдийн зүгээс эмч нарыг авлига нэхдэг болохыг хуулийн байгууллагад мэдээлснээр тэр бүх зүйл сөхөгдөн Баян-Өлгий аймгийн 40 гаруй эмчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.250.130) 2020 оны 10 сарын 09

hamgin gol ni shalgaj duusaad dun garsani daraa eldvin doromjilson ugre heleech hel ni zagtnasan heruulch hooson tolgoitnuudaaa

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 09

казакууд гэж сонин улсууд байх юмаа Казакстан луугаа яваад тэндээ байвал яасан юм вэ хөгжихгүй дэвжихгүй тэгсэн мөртлөө муу зүйлд санй гэж яана

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 09

Bugd grupteishde,ene ulsad ayulgui ajillagaa,tsag barimtlah gesen oilgolt baihgui,boolin horih lager yum chini

0  |  0
Bayan olgiin irgen b(66.181.161.29) 2020 оны 10 сарын 09

B.olgiid iim asuudal baigaan vnen. Gehdee awliga awdag ogdog talaaraa bol hamgiin ih her hemjeeneesee hetersen aimag bolood bn. Ene aimgiin gazriin alba, irgenii bvrtgeliin gazar, emneleg, mergejliin hyanalt, arhiw gesen gazruud ter dundaa bayan olgiin irgenii bvrtgeliin gazar mash hvnd surtaltai.

0  |  0
m(202.131.225.197) 2020 оны 10 сарын 09

muu kazakuud ali ertees l tegej amidarch bgaa ch dee.bvgd ulsaas yamar neg tetgever halamjiin mongiig avanaa. bvgd ah dvvgeerei tegej amidaranaa..

1  |  0
зочин(66.181.161.98) 2020 оны 10 сарын 09

Инээдтэй юм авилгал замаа алджээ удахгүй 100 хувь болох байх

0  |  0
Top