Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр /2020.10.15/ 07:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн бөгөөд 20:00 цагт өндөрлөнө.
Тэгвэл төрийн гурван өндөрлөг иргэнийхээ үүргийг биелүүлж саналаа өгнө. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нийслэлийн 48 дугаар сургуулийн санал өгөх байранд очиж, саналаа өгөх бол УИХ-ын дарга Г.Занданшатар "Ривэр Garden" хотхоны 308 дугаар байранд очиж, саналаа өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )