Г.Занданшатар: Залуус дээлээ өмсөөд саналаа өгдөг шинэ хандлагаа дагаж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэнийхээ үүргийг биелүүлж, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны 29-17-01 дүгээр хэсэгт очиж, саналаа өглөө. 

Тэрбээр энэ үеэрээ "Би өчигдөр хөдөөнөөс ирлээ. Орон нутгийн сонгууль бол Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх чухал, ач холбогдолтой сонгууль. Нийт иргэд сонгогчдоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн ирц харьцангүй доогуур байдаг. Өмнөх сонгуулиар зарим хэсгийн хороонд ирц хүрээгүй. Ялангуяа залуус дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг шинэ хандлагаа дагаж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэж ярилцлага өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
иргэн(64.119.19.197) 2020 оны 10 сарын 15

Энэ даргын зааснаар 3 хуудас ном уншаад, заавал дээл олж өмсөх гэсээр байтал сонгуулийн цаг дуусах нээ

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 15

balairaad bai zaaval deel omsoh estoi umuu, mongogui deelgui hymyys zondoo baina yugaa omsohoo ooroor chin zaalgah uu

0  |  1
Top