УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүд оролцож байгаа юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шинэ их хурал байгуулагдсанаас хойш нийт 353 сая ам.долларын зээл авах шийдвэр гаргачихлаа. Дотроо байгаа мөнгөө хямгадаж чадахгүй байж гаднаас аваад баймааргүй байна. Одоо 2.1 их наядын алдагдалтай төсвийг хэлэлцээд сууж байна. Дахиад өр. Би долоон обьектын төсвөөс хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар цохож асуумаар байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны барилга, Тагнуулын ерөнхий газрын барилга, Монголбанкны барилга, Яармагт барьж байгаа хотын захиргааны барилга, Налайхын зам, Сургуулийн автобусыг хэдэн төгрөгөөр авсан бэ гэдгийг тодруулж өгөөч. Яармагт барьж байсан шүүхийн байрыг барих юм уу. Ч.Хүрэлбаатар сайд та төсвийн тухай хуулиа өмнө нь өгч баймаар байна. Цагийг нь тулгаж байна. Танилцах хугацаа алга” гэж бухимдав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд "2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлсэн. Мэдүүлмэгц УИХ-ын вэб сайтад байршуулсан. Өнөөдөр аравдугаар сарын 16. Өнгөрсөн 16 хоногийн дотор ил болгосон асуудлыг уншиж танилцах нь таны үүрэг. Эдийн засаг дэлхий нийтээр агшиж байгаа үед дотоод эдийн засгаа дагаж агшааж болдоггүй юм. Тэгвэл борц болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар хөрөнгө оруулалтуудад концессын гэрээ нэг ширхэг ч байгуулаагүй. Өмнө нь байгуулагдсан гэрээнүүд ам.доллараар хийгдсэн. Долларын ханш өөрчлөгдөхөөр дагаж өөрчлөгдөөд байгаа. Монголбанкны барилгыг улсын төсвөөс санхүүжүүлээгүй учраас хариулах боломжгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг орон нутгийн төсвөөс барьсан. НИТХ-аас асуувал тодорхой хариулт өгөх байх. Сургуулийн автобусыг ч орон нутгийн төсвөөс авсан. Нийслэлийн төсвөөс гаргасан. Таны асуусан зүйлээс зөвхөн ХЗДХЯ-ны барилгад зориулж төсвөөс мөнгө гаргасан. 4.2 тэрбум төгрөг" гэсэн хариулт өгөв. Нэмж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Налайхын замыг 36.5 сая ам.долларын зээлээр барьсан. 20 км, дөрвөн урсгалтай зам. Ажлын гүйцэтгэл 77 хувьтай байгаа. Ирэх жил дуусгана. Хучилтын ажлыг өнгөрсөн долоо хоногт дуусгасан" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Харин үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүдийн тавьж байгаа асуултад сайд нар тодорхой хариул. Сангийн сайд уурлаад эмзэглээд байх шаардлага байхгүй. Н.Алтанхуяг гишүүний асуултад хариул. УИХ гишүүн асуусан бол тодорхой хариулт өгч байх ёстой" гэж Сангийн сайдад анхааруулга өгөв.
Сэтгэгдэл ( 15 )
Муу новш казино тоглож алдсан мөнгөө биднээр төлүүлж өрөндөө хужаа нохдыг улс орон луу маань завсаргүй чихэж бгаан. Хилээ нээ новшоо Хүрэлсүхээ!!!
Mongoloo geh setgel baiwal opishert bga mungu gargaj mongoldoo uguud gadnii ornoos awsan uruu daraach ter ih buyan bolno doo\n\n\n\n\n
Бүгд л жүжиг тавьж байгаа ш дээ.
Хүрэлбаатараас өөр улсын сан базчихаар мэргэшсэн хүн МАН-д байтугай Монголд ховор доо
Etseg ni erguu uunaa bizdee saihan yumgui!!
Хүрэлсүх ерөнхий сайд гэчихээд бодит байдал дээрээ Хүрэлбаатарынхаа үгээр дээ зайлуул. хөшигний арда жинхэнэ босс нь Хүрэлбаатар болчихоод байна даа
Налайхын 20 км замыг стандартын дагуу жишиг болгох байсан. Гэтэл дэндүү халтуурдлаа даа. Халтар гэдэг нөхөр үнэхээр халтуур ажлыг дажгүй хийсэн мэт халтуурдлаа. Халтар биш халтуур боллоо. Дугуйн зам өнгө хучилт явган зам орц гарц энэ замд хийгдэх ёстой байтал юу ч хийсэнгүй шалгалт явуулж халтууруудыг зайлуул.
Алтанхуяг мэдсээр байж, танин мэдэхүйн асуулт асуудгаа больчих оо
Hvrelsvh odoo halhuudaa demjeechee
Herelbaatraas uur said hiih hun baidaggui yum uu
Ene hurelbaatar aas uur zaluu said bolchih hun zunduu bgaashd, ene neg bulelgleliin tuluulugch pyzdu g solih heregtei dee, ene hunii ued ediin zasag muudaj zeel ur ihsej bdag
Алтанхуяг тэнэг юм ярихаа боличмоор юм до
jujiglehee l bolich l doo
Алтанхуяг гишүүнд бичгээр тодорхой хариу өгөөч дээ