ЧУУЛГАН: Ц.Мөнхцэцэг гишүүн багш нарыг ГАДААДАД СУРГАХ санал гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.16/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг багш нарын цалин, урамшууллыг нэмэх, тэдний хөгжлийн дэмжиж, мэргэжил дээшлүүлэх төсөл хөтөлбөрт хамруулах болон боловсролын салбарын төсвийн үр ашигтай зарцуулалтын асуудлыг хөндсөн юм. 

Энэ оны төсөвт багшийн цалин хөлсний шударга тогтолцоог бий болгож, суралцагчдын чанарт ахиц гарсан тохиолдолд урамшуулал, нэмэгдлүүдийг бүрэн авдаг болно гэхчлэн багшийн хөгжлийг дэмжсэн саналыг тусгасан байна. Үүнийг Ц.Мөнхцэцэг гишүүн дэмжиж буйгаа илэрхийлээд Ч.Ундрам гишүүний хамт үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулах асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд хийх үеэр багш нараас ажлын байран дээрээ хөгжих, сургалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа Англи хэлний багш нарын хувьд Тесолын сургалтанд хамрагдах хүсэл их байдаг ч төлбөр нь өндөр тул боломж хомс байдаг. Тиймээс хөнгөлөлт үзүүлэх, гадаадад урт, богино хугацааны сургалтад хамруулах санал их гаргаж байсан тухай тэрбээр онцоллоо. Тиймээс багш нарыг чухам яаж хөгжүүлэхээр тусгаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтыг чадавхжуулах талаар ямар бодлого чиглэл барьж байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэвэлсүрэнгээс тодрууллаа.

Харин Л.Цэдэвсүрэн сайд “Сайдын багцын төсөвт багш нарын мэргэжил дээшлүүлэх, давтан сургалт, хөтөлбөр арга хэмжээнд зориулсан тусгай зардал бий. Энэ онд багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлаар 2.1 тэрбум төгрөг тусгасан. Энэхүү төсөвт боловсролын салбарын цахим шилжилттэй холбоотой багш нарыг ажлын байран дээр нь тасралтгүй цахимаар хөгжүүлэх тухай асуудлыг тусгасан. Мөн стандарт сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд 2.5 тэрбумыг тусгаад байна. Үүний тодорхой хэсэг нь багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгын шинэчлэлд зарцуулагдана. Багшийн мэргэжил дээшүүлэх институтын тухайд чиг үүргийг нь өөрчлөх, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр төлөвлөж байна” гэх хариултыг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.219.181) 2020 оны 10 сарын 17

GADAADAD SURGALTAND HAMRAGDAH TENTSEH TOLGOITOI BAGSH BAIGAAM UU..

0  |  0
Top