Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгаж, өөрийгөө болон дотнын хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Амралтын өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2465 дуудлага ирснээс 1014 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1451 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 158, хүүхдийн өвчлөл 156, осол гэмтэлтэй холбоотой 187 дуудлага зонхилсон байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Сэтгэгдэл ( 0 )