Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2324 дуудлага ирснээс 1079 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1245 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.10.24-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1953 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 1197 нь цаг захиалж, 296 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ. Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Яаралтай тусламжийн тасгаар нийт 1054 хүн үйлчлүүлсний 433 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 39 нярай мэндэлжээ.
Амбулаториор нийт 4751 хүн үйлчлүүлсний 1431 нь хөдөө, орон нутгаас байв. Нийт 185 мэс засал хийгдснээс яаралтай 60, төлөвлөгөөт 125 мэс засал хийгджээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )